СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-27

Ж.Сандагсүрэн: Өдрийн хоолоо залгуулдаг иргэдийн амьдрал хөл хорионоос болж зогссон нь үнэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. НИТХ-ын төлөөлөгчид ээлж дараалан асуулт асууж байна.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Т.Тулгат "МҮХАҮТ-аас гаргасан шийдвэрээс гадна Нийслэлээс хийсэн судалгаа байна уу. Иргэд хаанаас мэдээлэл, шийдвэрийг авах вэ?" гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өглөө. 

Тэрээр, 

-УОК-оос нэг шугамаар мэдээлэл өгнө гэсэн. Энэ дагуу ажиллаж байгаа.

УОК шийдвэр гарч хөл хорио тогтоох үед автомашины хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар шийдвэр гараагүй байсан. Ингээд цагдаа нар зохицуулалт хийж чадахгүй байгаа тул "тусгай зөвшөөрөл" өгөх санал гарсан. Гэвч тухайн үед хуурамчаар үйлдэх асуудал гарсан.

Ингээд түгээлтийн 10 гаруй мянган машин, 16 аж ахуйн нэгжийн 20 гаруй мянган машин явах болсон. Хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр шөнийн түгээлт хийсэн. 60 гаруй хувьтай амжилттай хэрэгжсэн. Энэ асуудал учир дутагдал байна гэсний дагуу QR код руу шилжсэн. Мэдээж хөл хорионоос өмнө өдрийн хоолоо залгуулдаг иргэдийн амьдрал зогссон нь үнэн. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар арга хэмжээ авна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.91

Тэгээд иргэн бүрээ дэмжиж мөнгө тараагаач. Тэгвэл ААНүүд босоод л ирнэ. Иргэд мөнгөө дараад хэвтэнэ гэж бхгүй хоол хүнс хувцасаа авна. Мөн үсчин оёдолчингоор үйлчлүүлнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.