УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэх байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн хоригийг хуулиараа 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой бөгөөд ирэх долоо хоногт намын бүлгүүд, байнгын хороодоор хэлэлцэж эхлэх юм.
Тогтоолын төслийг нэгэнт хойшлуулсантай холбогдуулан Төсвийн байнгын хороог хуралдуулж, төсвийг дагаж гарах тогтоолдоо вакцинтай холбоотой зардлыг тусгаж, зарим үрлэгэн зардлуудаа эргэж харах нь зүйтэй гэж зарим гишүүд үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.