СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2020-11-27

LIVE: "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн: Сэтгүүлчид өөрсдөө хүний эрх зөрчдөг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

LIVE: "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн: Сэтгүүлчид өөрсдөө хүний эрх зөрчдөг

Хөл хорио тогтоосон цаг үед хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хориг тавигдах асуудал гарсан. Мөн дотоодын халдвартай холбоотой иргэдийн мэдээллийг хэвлэл цацсан, байршуулсан байсан нь өөрөө хүний эрх, нэр төрд халдсан үйлдэл болж байгаа тухай бид "Глоб интернэшнл төв" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

Б.Пүрэвсүрэн: Хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт хязгаарлалтын дэглэмтэй холбоотой асуудал. Нөгөө талаас хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа асуудлууд байна. Иргэний зорчих хөдөлгөөний хязгаарлалт бол хязгаарлагдаж болдог. Гэхдээ манайд ямар тохиолдолд хязгаарлагдах, ямар эрх зүйн акт дээр үндэслэн хязгаарлагдах вэ гэдэг нь ойлгомжгүй.

Арван гурван байгууллагын ажилтнууд үйл ажиллагаа явуулаад зорчих эрх нь нээлттэй байгаа. Үүний нэг нь хэвлэл мэдээллийн байгууллага. НЗД-ын захирамжаар баталсан QR код уншуулах зарчим нь өөрөө ямар хуулийн зүйл заалтыг үндэслээд хэдэн оны хэдэн сард ямар эрх бүхий байгууллагаас гарсан нь ч ойлгомжгүй захирамж байгаа. Нөгөө талаасаа . Жишээ нь: телевизэд 1-10 тээврийн хэрэгсэл, бусад сонин, сайт, радиод 1-3 тээврийн хэрэгслийн зөвшөөрөл өгч байгаа нь гадуурхал. Үүнийхээ үндэслэлийг тухайн захирамж дээр тайлбарлаагүй.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 2-р зүйлээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахгүй” гэсэн 1998 оноос хойш хэрэгжиж байгаа заалт байгаа. Гэтэл дээрх захирамж нь өөрөө энэ хуультай зөрчилдөж байна.

Мөн зөрчлийн тухай хуулийн 5.13.1, 5.13.2 гээд нэмэлт өөрчлөлт орсон заалтаар иргэнийг торгож байна. Энэ нь гамшгийн тухай хуулийн худал мэдээлэл тараах гэдэг утга бүхий бөгөөд үүгээр иргэн, байгууллагыг торгож байгаа ч .

Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан ОН-д хандсан мэдээлэл дээрээ гэсэн байна. Энэ бол бахархаж хэлээд байх зүйл биш л дээ.

Гол нь “Худал мэдээлэл” гэдэг нь юу, “төөрөгдүүлсэн” гэдэг нь юу болох тухай зааж өгсөн зүйл заалт байхгүй. Энэ нь дур мэдэн торгож байгаа нөхцөлийг бий болгож байгаа юм.

Үнэн бодит мэдээлэл хүргэх үүргийг засгийн газар хүлээж байгаа. Гэвч энэ нь хангалтгүй хэрэгжиж байна гэж үзэж байна. Мөн төрийн байгууллага, төрийн байгууллагын ажилтан өөрсдөө худал мэдээлэл түгээх асуудал гарч байгаа. Жишээ нь: Увс аймагт ЗДТГ-ынхаа фейсбүүк хаягаар Улаанбаатараас ирж байгаа иргэдийг түр байршуулах байранд төлбөртэй байршуулна гэсэн мэдээлэл тавигдаад 30 минутын дараа устгасан. Энэ мэт үйлдэл гарч байна.

. Ямарч тохиолдолд хүн "нэртэй" байх эрхтэй. Жолооч Д дээр жишээ болгоход оршин суугаа хаяг, үр хүүхэд, гэр бүл, нэр овогтой нь бүх мэдээллийг цацсан байгаа. Энэ тохиолдолд тухайн иргэн шүүхэд хандах, өөрийн гэм хохиролыг барагдуулах нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид өөрсдөө хувь хүний нэр төрд хүндэтгэлтэй хандах үүргээ биелүүлэхгүй байгаа. Хуулиар хүний нэр төр хамгаалагдсан байдаг. Үүнийг өөрсдөө ухамсарлаж нэр төрийг эрхэмлэх үүрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.