Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 19 нь онлайнаар, долоо нь өөрийн биеэр оролцож байгаа юм.
Хуралдаанд цахимаар оролцож байгаа НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Нийслэлийн Засаг дарга энэ хугацаанд ямар алдаа гаргав. Алдаагаа хэрхэн засахаар ажилласан бэ?" хэмээн асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож байгаа. Судалгаанд оролцсон 3500 гаруй аж ахуйн нэгжийн 5600 орчим иргэнийг ажлын байр хүндэрч 258 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа.
Дүүргүүд эрсдэлийн үнэлгээгээ гарган хэрхэн ажиллах талаар ойрын өдрүүдэд УОК-т танилцуулна. Зарим арга хэмжээнд алдаа гарч байгааг үгүйсгэхгүй ээ. Нэг талаас авууштай зүйл гэвэл хотод шинээр халдварын голомт бүртгэгдээгүй. Ойрын хавьтагч нарыг тогтоон тусгаарласан. Махны нийлүүлэлт хэвийн үнийн хөөрөгдөл болоогүй. Хөдөө, орон нутгаас тогтмол хугацаанд нийлүүлэлт хийгдэж байгаа. Онлайн түгээлт буюу худалдан авалт дээр онцгой анхаарч ажиллаж байгаа.
12 сарын нэгнээс хойш эдийн засгийг зөөлрүүлэх бодлого барина. Миний хувьд алдаа гаргасан бол иргэдээсээ уучлалт хүсье. Хатуу хөл хорионы дэглэм бариагүй бол дотооддоо халдвар алдах эрсдэлтэй байсан. Мэдээж авсан арга хэмжээ иргэдийг бухимдуулсан, аж ахуйн нэгжид хүндрэл учруулсан зүйл байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр гурван захирамжийг нийслэлээс гаргасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гаргасан алдаагаа залруулах ажил хийгээч.
12sariin1nees hatuu hul horiogoo bolson n deeree aj ahui negj huviaaraa biznis hiideg hvmvvs chini hetsvv baidald orj bn ed nar tatvar tulugchid ulsiin tusuviig bvrdvvlj ugdug hvmvvs shvv hvmvvs dasan zohitsoj amidrahaar argagvi
Зөөз хэдэн алиа салбадай нарын шаардлагаар үзвэр үйлчилгээний газруудыг нээснээс болоод хот даяараа хөл хорионд орчихоод одоо хэдэн халтуурчид лангуу түрээслэгчдийн шахалтаар уб хотыг голомтоор нь самрахвийдээ
Хөл хориогоо зогсоосон дээр ээ.... тэгэхгүй бол ААН -д чинь хэцүүдлээ та хэд ямар туслах биш .....
ee burhaan ene sum maani yamar bodlogo gedgee oilgojil bdag bgaadaa. Gatuuruulah yum aashchihviidee