Хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа иргэддээ зориулан Соёлын яамнаас "Цахим орчинд соёл түгээе Би хариуцлагатай иргэн" аяныг зохион байгуулж байна. Энэ дагуу Монголын үндэсний музей үзвэрүүдээ цахимаар иргэдэд үзүүлж эхэлжээ.
Монголын үндэсний музейн Боловсрол, олон нийттэй харилцах албаны дарга н.Оюунхишиг:
-Манай музей нийтдээ 60 мянга гаруй цуглуулгатай. Эдгээр цуглуулгыг музейн сан хөмрөг болон байнгын үзүүлэндээ дэлгэж үзүүлдэг. Байнгын үзүүлэн үзвэрийн есөн танхимаас бүрддэг бөгөөд нийт 8 мянга гаруй үзвэр тавигддаг байгаа. Цар тахалтай холбоотойгоор олон нийтэд үйлчлэх боломжгүй байгаа учир музейн үзвэрүүдийг иргэдэд цахимаар хүргэж, уламжлалт өв соёлыг танилцуулах цахим хөтөлбөрийг өнгөрсөн хавраас эхлүүлсэн.
Соёлын яамнаас уриалж буй "Цахим орчинд соёл түгээе Би хариуцлагатай иргэн" аянд соёлын байгууллагууд бүгд нэгдэн цахим орчинд өөр өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай Монголын үндэсний музейн алтан сан хөмрөг, музейн боловсролын ажил мөн музейн үзвэрүүдийг видео контентоор олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн өдрүүдэд манай цахим хуудасны хандалт 25 мянга орчмоор нэмэгдсэн нь контентууд маань иргэдэд хүрч байгаагийн илрэл гэж ойлгож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.