Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020.11.26-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, лабораториудад 18,031 хүнд PCR шинжилгээ хийхэд улсын хэмжээнд нийт 26 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тусгаарлагдсан хүний гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн коронавирусээр өвчилсөн. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжиж байна. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байгаа бол 347 хүн эдгэрээд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа" гэв.
Улаанбаатарт бүртгэгдсэн 65 тохиолдлын 977 хүнийг илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Анх арваннэгдүгээр сарын 10-нд эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш эхний тохиолдлын ойрын хавьтлуудыг 15 хоног хяналтанд байлгаад 3 удаа шинжилгээ хийгээд тусгаарлалтаас гаргаж гэрийн ажиглалтад гаргалаа.
977 хүнээс одоогийн байдлаар 159 хүнд гурван удаагийн шинжилгээ, 620 хүнд хоёр удаа шинжилгээ хийлээ.
Дотоодод бүртгэгдсэн нийт халдвар 300 боллоо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.