СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-27

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2020 оны арваннэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 370 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрөв бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж,

Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.