СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-26

Алтанбулаг боомтыг хаахаас өмнө хилээр нэвтэрч амжаагүй тээвэрчдийг татан авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгахаар ажиллаж байна. 

Шуурхай бүлгийн ээлжит хурлаас дараах үүрэг, даалгавруудыг холбогдох албаны хүмүүст өгчээ

Дорноговь аймгийн Авто тээврийн төв, Замын-Үүд салбарт:

  • Замын-Үүд-Эрээн боомтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн болж жигдэртэл Замын-Үүдийн Авто тээврийн салбар болон холбогдох ажлын хэсэг, сумын онцгой комисст дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах,
  • ,
  • PCR-ийн шинжилгээ өгсөн 36 жолоочийн мэдээллийг авах, яаралтай Монгол Улсаас Эрээн хотод суугаа консултай холбогдон Эрээнд ажиллах 50 жолоочийн тоог гүйцээх асуудлыг тавих,

Өмнөговь аймгийн Авто тээврийн төв, Цогтцэций салбар, Шивээхүрэн салбарт:

  • Тайван зогсоолд зогсож байгаа тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч байгууллагуудтай холбогдож хоол хүнс, шатахуун, халдваргүйжүүлэлтийн хувцас, хэрэгслээр хангах зэрэг асуудлыг тухайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад яаралтай мэдэгдэж, хангалтыг хариуцуулан шийдвэрлүүлэх. Бүүр болохгүй бол онлайн хурал хийж, мессеж илгээх,
  • УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран, энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдож дэмжлэг авах, шаардлагатай бол Хятадын талтай видео хурал хийх,
  • Онцгой нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ажиллах талаар жолооч, тээвэрчдэд анхааруулга өгөх,

Ховд аймгийн Авто тээврийн төвд:

  • Тээвэрлэлтийн үнэ тариф бага байгаа талаар монгол жолооч, тээвэрчдээс удаа дараа тавьж байгаа асуудлаар “МоЭнко” ХХК-ийн удирдлагатай видео хурал хийж, тодорхой арга хэмжээ авах, шаардлагатай зохион байгуулалт хийх, маргааш тодорхой хариу өгөх,

Говь-Алтай  аймгийн Авто тээврийн төвд:

  • Тус аймаг дахь Бургастай боомтоор цаашид тээвэрлэлт хийх бэлтгэлийг хангах,

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд:

  • ,
  • Цаашид хорио цээрийн дэглэм сулархад Алтанбулаг чөлөөт бүсэд ачаа барааг шилжүүлэн ачих бэлтгэл ажлыг хангахад анхаарах, тодорхой санал боловсруулж, танилцуулах.

Баян-Өлгий  аймгийн Авто тээврийн төвд:

  • Цагааннуур боомтыг түр нээсэн, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлэх,
  • х,
  • Шатахуун буулгах үеийн хяналтыг сайжруулах, камерын хяналтыг бий болгож, биет хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үүрэг, даалгаврын биелэлт, тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга зам, шийдлийн талаар ярилцлаа.

Үүссэн нөхцөл байдал, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгахад холбогдох бусад байгууллага, салбарын яамдтай хамтарч ажиллах шаардлага зайлшгүй байгааг харгалзан Улсын онцгой комисст хандаж шийдвэр гаргуулахаар болов.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам 

 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.