МҮХАҮТ-аас “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.
11-р сарын 23-25-ны өдрүүдэд нийт 3530 ААН, бизнес эрхлэгчдээс цахимаар судалгааг авсан байна. Коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн 96 хувьд маш их нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарчээ.
МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин" Хувираа бизнес эрхлэгчтэй холбоотой судалгаа өмнө тэр бүр байдаггүй байсан. Энэ удаагийн судалгаанд эдгээр иргэдийг өргөн хамруулахыг зорьсон. Судалгаанд хувиараа бизнес эрхлэгч, ААН-д тулгарч буй санхүүгийн асуудлыг зайлшгүй бодлогоор дэмжих ёстой гэж үзэж байна.
Монгол банк мөнгөний бодлогыг нийтдээ 4 хувиар бууруулсан. Өмнөх 2 хувийн бууралтад судалгаа хийж үзэхэд үр дүнгээ өгөөгүй байна. Арилжааны банкнууд зээлээ бизнес эрхлэгчдэд гаргахаас болгоомжилсон байна. Нийт судалгаанд хамрагдсан ААН-ийн 75 хувь нь нэмэлт эргэлтийн санхүүжилтийг хүсэж банканд хандсан байдаг. Гэвч зээлээ авч чадаагүй. Учир нь эрсдэл өндөр гэж үзсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарыг дуустал хугацаанд зээлийн гаралт нэг их наядаар хумигдсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт судалгаанд оролцогчдын 25 хувь нь 7600 гаруй ажилчдаа бүрэн чөлөөлсөн. Он дуустал хөл хорио үргэлжилбэл энэ тоо 430 мянга болж өснө. Цагаан сар хүртэл үргэлжилбэл 500 мянга болж өснө.
Ковид-19 халдварыг дотооддоо алдсаны дараагаас хүнснээс бусад бүх бизнесийн эрэлт буурдаг нь бизнес эрхлэгчдэд хатуу цохилт болж байна.
Хөл хорионы үед 21 салбарын 667 төрлийн 855,253 ажлын байр буюу нийт ажлын байрны 74,5% нь хаалттай байна.
Дотооддоо ковид-19 халдварыг нэгэнт алдсан учраас эдийн засаг, ажлын байраа үе шаттайгаар сэргээх нь зүйтэй хэмээн үзэж байна".
Хатуу хөл хорио сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж МҮХАҮТ дүгнэж байна. Үүнд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.