СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-26

БЗД-т түүхийг эвдэж ИТХ-ын дэд дарга сонгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит бус 2 дугаар хуралдаанаа цахимаар зохион байгуулжээ.

Учир нь тус дүүрэгт олонхийг бүрдүүлсэн МАН-ынхан түүхэндээ анх удаа дүүргийн ИТХ-ын ДЭД ДАРГА гэх шинэ албан тушаалыг гаргаж ирэн, тус шинэ албандаа төлөөлөгч Л.Мөнхжаргал гэх эрхмийг сонгожээ.

Түүхэн гэхийн учир нь, Нийслэлийн болон аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх алба тушаал байхаас бус ДЭД ДАРГА гэх албан тушаалтан урьд хожид байгаагүй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд зөвхөн ИТХ-ын даргыг сонгох тухай зааснаас дэд даргыг сонгох тухай зүйл, заалт ерөөс байхгүй юм.

Харин Баянзүрхчүүд хэт шинэдээд хууль мэдэхгүйдээ ийн "түүхэн үйл явдал" зохиов уу эсвэл хуулийг дүүрэгтээ өөрсдийнхөөрөө зохиож эхлэв үү. Ямартай ч дүүргийн ИТХ-ын дэд даргатай болжээ.

Түүнчлэн дүүргийн ИТХ-ын албан ёсны цахим хаягт оруулсан мэдээлэл дунд "төсөв тодотгох"-ыг өөрчлөх хэмээн бичсэнээс гадна, зөв бичгийн болон утга найруулгын ихээхэн алдаатай байгааг анзаарч болох ажээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.