Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 32 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 140 хүн үйлчилгээ авч байна. Нийслэлд 94, аймаг орон нутагт 46 хүн байгаа юм. Тэдний 122 нь хүүхэд, 18 нь насанд хүрэгчид.
Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнаас хоёр хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэжээ. Дэмжиж туслах хүн, холбон зуучлах үйлчилгээнд 22 хүнийг хамруулж, зургаан хүнийг эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд хамруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.