Коронавирусийн халдвараар Д аминдэмийн дутагдалтай иргэд өвчилж байна уу, иргэдийн хувьд дархлаагаа хэрхэн дэмжих талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхантай ярилцлаа.
Ковид-19-ийн үед Д аминдэм хэрэглэх, хэрэглээгүй үед өвчлөлд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа хийгдэж байна. Д аминдэм хэрэглэх нь амьсгалын замын халдвараас сэргийлэх эерэг нөлөөтэй гэх судалгаа байдаг. Мөн Ковид-19-ийн үед Д аминдэм хэрэглэх нь халдварын өвчлөл хүндрэхээс тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж байгаа гэсэн. Түүнчлэн тус аминдэмийг хэрэглэх нь бүдүүн шулуун гэдэсний хавдар, хөхны хорт хавдар, түрүүн булчирхайн хавдараас сэргийлдэг. Аливаа төрлийн аминдэмийг хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөтэйгээр, шинжилгээ өгч хэрэглэх хэрэгтэй. Д аминдэмийг бөөрний чулуутай хүн хэрэглэж болохгүй заалттай.
Ер нь бол эхний ээлжид нойр хоолоо тохируулснаар дархлааны үйл ажиллагаа сайжирдаг. Агаарын солилцоог гэр, албан байгууллагадаа заавал хийх. 70 кг жинтэй хүний тархи 1400 грамм эзэлдэг. Гэтэл хүчилтөрөгчийн 20 хувийг тархи хэрэглэдэг. Иймд агаар салхи хүнд хэрэгтэй. Шингэн зүйлс, тохирсон дасгал хөдөлгөөнийг тохируулж хийх.
Хүүхдэд цайр дутагдах хам шинж илрэх болсон. Хүүхэд тань суулгаж, амьсгалын замын өвчлөлд өртөмтгий, өсөлт хоцрох, сурах чадвар муудах, арьсны эмгэгээр илрэх шинж тэмдэг илэрч байвал цайр дутагдаж байна гэсэн үг. Ковид-19-ийн үед цайр дутагдалтай хүмүүсийн өвчлөл хүндэрч, ор хоног нь уртассан гэх үзүүлэлт гарсан.
Д амин дэм далайн загас, далайн замганд хамгийн ихээр агуулагддаг. 12 өндөг нийлээд хоногийн Д аминдэмийн хэрэглээг хангадаг. 1.5 кг элгэнд нэг өдрийн Д аминдэм агуулагдаж байдаг. Өндөг, элгэнд туйлын бага гэсэн үг.
Цайр улаан мах, шувууны мах, өндөг, үр тариа, самар, бүхэл үрийн гурил, бяслаг, сүү, төмсөнд цайр хамгийн их агуулагддаг.
Дархлааны системд саад учруулах зүйлсийг битгий хий гэж зөвлөмөөр байна. Дархлаагаа хэрхэн дэмжих вэ гэдэг. Тэгвэл сайн хэвшлүүдээ дадал болгох хэрэгтэй. Сүүлийн үед бага насны хүүхэд болон иргэдийн хувьд гар утасны хэрэглээ их болсон. Гар утасны цэнхэр гэрэл нь нүдний хараа, тархи гэмтээх нөлөөтэй. Цаашлаад нүдний харааны гэмтэл нь дахин сэргэхгүйгээр гэмтдэг тул унтахаасаа хоёр цагийн өмнө гар утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.