СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар дундын тэнгист живсэн онгоцноос хуримын хос бөгж олжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ливи улсаас Италийг зорьж байсан завь харамсалтайгаар живж, 20 хүний тав нь амиа алдсаны дотор бяцхан охин багтсан юм. Харин амьд үлдсэн азтай хүмүүсийн дунд Алжир улсаас ирсэн залуу хос байжээ.

Ахмед, Дуду нарыг загасчид аварсан ч ердөө 20 орчим настай тэд гүн цочирдлоосоо гарч чадаагүй байна. Тэд завь живсний дараа тэнгисийн усанд 48 цаг орчим байжээ. Газар дундын тэнгист хагас живсэн завийг энэ сарын 9-ний өдөр Open Arms далай тэнгисийн аврагчид олсон байна.

Аврагчид завин дээрээс зорчигчдын авч явсан зарим эд зүйлсийг олсны дотор улаан өнгийн үүргэвч байсан бөгөөд үүргэвчин дотор гутал, гар утас цэнэглэгч, цамц төдийгүй хуримын хос бөгж ч байсан байна. Энэ бөгж Алжирын залуу хосын хуримын бөгж нь байжээ.

Далайд хаягдсан эд зүйлс олон таардаг ч эзэд нь амьд байх тохиолдол тун ховор юм. Азаар энэ удаад аврагчдын олсон хуримын хос бөгжний эзэд амьд байж таарчээ. Олсон эд зүйлсийнхээ зургийг цахим сүлжээнд байршуулснаар бөгжний эзэд болох Ахмед, Дуду нарыг олж чадсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.