СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Швейцарьт террорист халдлага үйлдсэн эмэгтэйг баривчлан саатуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Швейцарийн Лугано хотын дэлгүүрт хоёр хүн рүү дайрч бэртээсэн эмэгтэйг террорист халдлага үйлдэхийг санаархсан байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчлан саатуулжээ.

Цагдаагийн мэдээлэлд дурдсанаар хутгаар зэвсэглэсэн эмэгтэй дэлгүүрт орж, нэг хүнийг боомилон амьсгалыг нь боохыг оролдож, өөр нэг хүний хүзүүг хутгалсан байна. Эмэгтэйг ийн халдлага үйлдсэний дараа дэлгүүрт байсан хүмүүс түүнийг зогсоожээ.

Бэртэж гэмтсэн хоёр хүний нэг хүнд бэртсэн бол нөгөө нь хөнгөн бэртэл авсан байна. . Мөн сэжигтэн Швейцарийн иргэн ч оршин суугчид нь италиар ярьдаг Тичино мужид амьдардаг байна.

Тичино мужийн захирагч Норман Гобби халдлагыг зэмлэн буруушааж, манай нутагт хэт даврагчдыг орогнуулах зай байхгүй хэмээн бухимджээ. Швейцарийн хөрш зэргэлдээ улс орнууд ч мөн халдлагыг шүүмжлэн дахин ийм явдал давтагдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Энэ сарын 2-ны өдөр Австрийн Вена хотод дөрвөн хүн террорист халдлагын золиос болж амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.