Халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд онцгойлон дэглэм сахих ёстой бөгөөд хэрэв хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд гурван жил хорих хүртэл ял оноох болохыг ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан анхаарууллаа.
Тэрбээр “Нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох нь маш их цаг хугацаа орсон ажил байна. Халдвар авсан иргэд нэг болон дам хавьтлынхаа хүнийг баримжаалдаггүй, хэлдэггүй, өөрийнхөө явсан маршрутыг нууснаас болж нэлээд сунжрах нөхцөл байдал үүсээд байна. Нэг болон дам хавьталд байсан иргэд халдварт өвчин тараавал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс нэг болон дам хавьтал болсон иргэд хаана ч байсан заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлнэ гэдэг нь хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна.
Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Буруу юм хигээд баинада нямааа