Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. (2020.11.25, 11:00 цаг)
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд 1366 иргэн, орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894 хүн байна. Төмөр замын байгууллагын ажиллагсдаас шинжилгээ авсан байгаа. Эдгээрээс 95 хүнийг тусгаарлаад байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самар түүхээр очоод, хөл хорионы улмаас гацаад байсан 433 иргэнийг урд шөнө Улаанбаатарт авчирч, шинжилгээ авч, гэрт нь хүргэх ажлыг зохион байгууллаа.
Шинжилгээний хариу гартал иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхааруулжээ. Сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1600 иргэн, Хүдэр суманд 680 иргэн самар түүхээр очсон гэх мэдээлэл байгаа юм.
Тусгаарлах байранд 102 алба хаагч, шалган нэвтрүүлэх товчоон дээр 549, явган эргүүлд 4327 алба хаагч, 178 техник, авто эргүүлд 347 машин, алба хаагч дайчлагдан ажиллаж байна. Нийт 1012 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авч байна. 838 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.