СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Эрдэнэбилэгийн хоёр банк нэгдсэний цаад учир шалтгаан юу байв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйлдлийг НПГ-т хянаж байна-

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг бус нь хаалгаа барьж, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироочихоод байгаа билээ. Тодруулбал, “Капитал”, “Чингис хаан” хэмээх хоёр банкны үйл ажиллагаа доголдож, үүдээ барин, нэг бус банканд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон үйл ажиллагааг нь цаашид хэрхэхийг нь боловсруулж буй.

Тэгвэл энэ хугацаанд Монголын нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банк Улаанбаатар хотын банктай нэгдэн, нэгэн удирдлага дор ажиллах болов. Үүнийгээ тус банкнаас гаргасан мэдэгдэлдээ “Монголбанкнаас 2020 оны зургадугаар сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны зургадугаар сарын 29-нөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр боллоо. Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна” хэмээн дурдсан юм. Тэгвэл . Чухам юу болсныг дор хүргэе.

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэг Улаанбаатар хотын банкыг эрсдэлд оруулах байсан гэв үү

. Монгол Улсын Засгийн газар уг хувьцааг авах давуу эрхээсээ хууль зөрчин татгалзаж, Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон Д.Эрдэнэбилэг, салбар компаниудынх нь удирдах албан тушаалтнууд болох О.Орхон, Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүст давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан билээ.

Тиймдээ ч тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид , төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, гурван жил зургаан сараас дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгээд буй билээ.

Үүнээс өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 5-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хамтран Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин албадан саатуулж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулснаас хойш хэрэг нь эцэслэн шийдэгдэлгүй өдий хүрч байна. . Тиймдээ ч Аж үйлдвэрийн болон Сангийн сайдыг гэм бурууг шүүхээр тогтоолгож, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийнхийг хил давж явсантай нь холбоотойгоор тусгаарлачихаад байгаа аж.

Харин Худалдаа, хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн найз Д.Ганбатад холбогдох хахуулийн хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох, “Монголын зэс корпорац” ХХК-ийнханд давуу байдал олгоход юм.

Мөрдөгчид энэ хэргийг шалгах явцдаа Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргалыг хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Тэрбээр 2013 оны долдугаар сарын 19-нд А-150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт” баталсан байна. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй дараах мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад багтаан нууцалж, хууль зөрчжээ. Үүнд нь Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан багтсан аж.

. Энэ талаар УИХ-ын ажлын хэсэг “Төв банкны удирдлага хууль бус байж болзошгүй үйл ажиллагаагаа нууцлах зорилгоор Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой дийлэнх мэдээлэл, баримт бичгүүдийг байгууллагын нууцад хамруулж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй, төрийн нууцтай адилтган үзэх журам баталж, мөрдүүлэн ажилласан байна” гэж дүгнэжээ.

Дүгнэж хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нь батлагдсан. Ингэхдээ Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болсон байдаг.

Ингэж байгаа юм. Уг нь Төвбанкны ажилтнууд нь ийм эрсдэлтэй ажил хийж болохгүй, хууль зөрчинө гэдгийг сануулж байсан ч үл ойшоосон аж. байх юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдох хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Төвбанканд хандан “Өмнөх захирлын хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг буцаан ав” гэсэн мэдэгдэл 2018 оны зургадугаар сард хүргүүлсэн ч Монголбанкны удирдлага ямар нэг хариу өгөхгүй байсаар хагас жил өнгөрсөн аж. Тиймээс хууль сахиулагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлэн эс биелүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсны үр дүнд 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотын банкнаас 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийн хамт авах ажлын хэсэг гаргасан гэнэ. Ингэхдээ тус арилжааны банкны удирдлагатай хэлэлцээрийн ширээнд сууж, 100 тэрбум гаруй төгрөгийг цувуулж авахаар болсон сурагтай. Эс тэгвээс “Улаанбаатар хотын банк” санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж аль аль тал нь үзсэн учраас ийнхүү цувуулж авах болжээ.

Ийнхүү хууль зөрчин Улаанбаатар хотын банканд олгосон 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийнх нь хамт Төвбанк 2019 оны дундаас хойш татан авах болсноор тус арилжааны банкны санхүүгийн байдал эрсдэж, даруй нэгтгэх арга хэмжээ хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй нь бололтой.

 

Хоёр банкийг нэгтгэсэн шалтгааныг гүйцэтгэх захирал О.Орхон өөрөөр тайлбарлав

Улаанбаатар хотын банкыг Худалдаа, хөгжлийнхтэй нийлүүлсэн өөр нэг шалтгаан бий. Гэвч тус банкны удирдлага үүнийг өөрөөр тайлбарлаж байгаа нь ичгэвтэр хэрэг. Банк бол итгэлцэлд тулгуурладаг гэдгийг тэд хамгийн их хэлж, ярьдаг албан тушаалтнууд. Итгэлцэл бол үнэнч байдлаас үүсдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз.

Харин Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон хэдхэн хоногийн өмнө иргэд, харилцагч, хадгаламж эзэмшигчдэдээ нэгдлээ арай өөрөөр тайлбарласан нь учир мэдэх хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн бололтой. Тэрбээр энэ сарын 3-нд www.ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Бид стратеги дээрээ сүүлийн хоёр жил ажилласан. Өнгөрсөн жилийн эцсээр буюу 2019 оны сүүлчээр шинэ стратеги маань батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ бизнес модель буюу бизнес загвар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ бүтэц, шинэ хүнээр хийнэ. Энэ процессын дагуу өнгөрсөн есдүгээр сард хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлт маань 2019 онд батлагдсан стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор хийгдсэн ажил юм. Мөн оны дундуур болсон хоёр банкны нэгдэлтэй холбоотой бүтцийн өөрчлөлтийг нэг мөр 2020 оны гуравдугаар улиралд хийе гэсэн төлөвлөгөөтэй байсан. Мэдээж өмнө нь хийгдэж байгаагүй цоо шинэ загвараар бид ажиллана. Үүний хүрээнд ажилтнуудынхаа сургалт, мэдлэгээс гадна сэтгэл зүйг нь хүртэл өөрчилж, шинэчлэх ёстой. Банкны 2,260 ажилтан байна. Энэ бүх ажилтан маань алсын хараа, зорилго, стратегийн талаар бүгд нэгдсэн ойлголттой, ойлгосон байх ёстой” хэмээсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж, хянаж буй .

Угтаа бол хэрэг шалгаж буй Ажлын хэсгийнхэн Худалдаа, хөгжлийн болон аж. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан Банкны тухай хуулийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байгаа юм. Тиймээс аж.

Цаашлаад дээрх хуульд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлагыг дурдахдаа “дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх, эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй, санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх”-ыг хуульчилжээ.

Тус банкны удирдлагын гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлэсний дараа хуульд заасан эдгээр шаардлага хэрэгжих, үгүйг Монголбанкныхан хянах биз ээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
3 жилийн өмнө
83.53.72.40

Iim nukhud idej uugaad narand amidraad baidag samar hulgailsan ni shorond yabaad baidag

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.45

Tavilan yum daa

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.61

Одоогийн МАНын идэж луйвардаж байгааг харахад 100тэрбум юу ч биш харагддаг болж, 4 жилийн дараа өчнөөн их наядаар нь идсан МАНгарууд яана даа, мөн ч хатуу юм болно доо

Zochin
3 жилийн өмнө
202.9.40.125

Ulaanabaatar hotiin bank hasah blance tai bsan dampuurah bolohoor hudlaa niiluulsen gj sonsson,

Зочин
3 жилийн өмнө
202.9.41.3

Энэ Улаанбаатар банк чинь Улаанбаатар хотын хөрөнгөөр боссон банк биз дээ Ми.Энхболд яагаад Эрдэнэбилэгт зарсан ямар учиртайг тодруулж болдоггүй юм уу ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.