СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-24

Видео: Б.Дэлгэрсайхан: Хадгаламжийн хүүг 3-6 сар зогсоогоод үзье л дээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УИХ-ын Түр хороо хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Г.Дөлгөөн, Н.Баярсайхан хоёроос хоёр асуулт асууя. Иргэд бичээд байна. Ипотекийн зээлийн хүүг хойшлуулсныг сайшааж байгаа. . Банканд, хувь хүнд хаана хаана хэцүү байгааг ойлгож байна. Хонь ч хөөрхий, чоно ч хөөрхий гэдэг шиг. Тийм учраас онцгой цаг үе гэж үзээд хадгаламжийн хүүгээ зогсоочихвол яадаг юм бэ. Гурван сар ч юм уу хагас жилээр. Сая та хэллээ “20-30 хувь бараг тэрбум төгрөгийн хадгаламжтай” гэж. Эд нар мэдээж мөнгөө аваад, тийм амархан гудасны завсраа хийчихдэг үе өнгөрсөн байх. Цаг үе өөр болсон. Түрүүн Ж.Ганбаатар гишүүн хэлдэг үнэн шүү дээ. Тэгэхээр өртөг бүрдүүлж буй зээлийн хүү буурна.

Зээлийн хүү буурахаар аж ахуйн нэгжид хөнгөн тусна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогссоор байна гэдэг дээр онцгой ач холбогдол өгч ажиллаач ээ.

Мөн арилжааны банкууд гаднаас зээл авахад Монголбанк хууль эрх зүйн хувьд яаж дэмжлэг үзүүлж байна вэ. . Гадаадын оронд мөнгөө хадгалуулахын төлөө банкинд шимтгэл төлдөг. Гэтэл манайд эсрэгээрээ банк нь оршин тогтнохын тулд хүү амлаад буй нь буруу” гэлээ.

Үүнд “Монголбанк”-ны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариулахдаа “Гадаадын орнуудын таны ярьсан жишээ Монголын эдийн засгийн тогтолцооноос өөр. Хамгийн гол харах зүйл инфляци, ханшийн сулралт. Энэ хоёр дээр нэлээд оноо алддаг. Тэр тусмаа Монголын төгрөгийн зөрүү тэр дүнгээрээ хувирч, зардал болж гардаг.

Арилжааны банкууд гаднаас эх үүсвэр олох ажил тогтмол хийж байгаа. Монголбанк своп гэрээ тогтмол хийсээр байна.

. Хадгаламж эзэмшигчдийн нуруун дээр үүрүүлбэл банкны систем дээр доголдож, системээ татаж унагаах эрсдэл үүснэ” гэлээ.

Б.Дэлгэрсайхан “Монголбанк”-нд зөвлөхөд та нар одоо зоригтой алхам хий. Ингээд тайлбар тавиад л байвал бид сонссон болоод, та нар тодорхой шийдвэр гаргахгүй өнгөрнө. Хайран цаг.

Н.Алтанхуяг гишүүний хэлсэн үнэн. Эрсдэлээс айгаад байвал та нар юу ч хийж чадахгүй. Тиймээс хадгаламжийг хүүг зогсоо. Гурван сар байна уу, зургаан сар байна уу. Тэгээд үзье л дээ. Бэлэн мөнгөө өвөртлөөд, гудсан доороо хонуулдаг байсан үе одоо өнгөрсөн. Нэг удаа зогсоогоод үзье” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
150.129.141.111

Балайр

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.45

Tegvel munguu avya...hezee mud dampuurah bankhnii sistemd , hen itgehiin..

Зочин
3 жилийн өмнө
124.158.83.96

Тэгвэл бүх хүн мөнгөө татна . Би лав жоохон мөнгөө авчихна даг .

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.240

Барууны орнууд гээд зүүд ээ ярина гэгчээр офшортой харьцуулах юм, тэр хүүгүй мөнгө чинь ханшны эрсдэлгүй доллар, евро, швейцари франк гээд хатуу валют, манайх чинь ханш тогтвортой дандаа унаж байдаг төг MNT ямарч санхүүгийн мэдлэггүй тэнэгтэх юм.

Lil grand
3 жилийн өмнө
122.201.22.222

Yu hutsna we huuhdiihe ner deer hadgalsan jaahan ym bas hunii nutagt 6 jil ogloo 5aas bosj oroi 11 12 d orondoo orj ajilsan jaahan mongond maani toriin luiwarchidiin hulgaind nud buzar sawariig oruulna gej bhagui shuu oorsdiihoo huuli busaar olj gadnii ulsad hadgalsan dollar aa tataj ulsdaa tushaa bas tosovoo hun shig hiigeech harhaar l buh ym ni samaraad haychihsan baih ym.

Zoshin
3 жилийн өмнө
192.82.77.158

I humus banknaas mongoo Tataad dolor bolgood ehelbel yah be....durakaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.