Катарын албаны хүмүүсийн мэдээлснээр Дохагийн олон улсын нисэх буудлын хогийн саванд өнгөрсөн сард нялх хүүхдээ хаясан эцэг эхийг олж тогтоожээ. Прокурорууд Азийн нэгэн улсаас ирсэн эмэгтэй хүүхдээ хогийн саванд хаяад хил даван зугтаасан болохыг илрүүлсэн бөгөөд уг эмэгтэйн хэргийг шилжүүлэн авахаар оролдож байгаа ажээ.
Түүнчлэн ДНХ-ийн шинжилгээгээр нярайн аав ази хүн болохыг тогтоосон байна. Нисэх буудлын ажилтнууд нярай хүүхдийн ээжийг олохын тулд Сидней рүү нислэг үйлдэх гэж байсан Австрали, Их Британи, Шинэ Зеланд улсуудын эмэгтэйчүүдийг шалгасан нь олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
Болж өнгөрсөн хэргийг эргэн сануулбал аравдугаар сарын 2-ны өдөр Дохагийн Хамад олон улсын нисэх буудлын зорчигчдод зориулсан зоогийн газрын хогийн саван дотроос дөнгөж төрсөн нярайг гялгар уутанд хийж, хаясан байсныг олжээ. Нярайг олсон даруйд нисэх буудал даяар хүүхдийг хаясан эцэг эхийг нь хайж, ойр орчимд байсан 10 нисэх онгоцыг шалгаж эхэлсэн юм. Гэтэл Сидней рүү нисэх гэж байсан эмэгтэйчүүдийг буулгаж, эмнэлгийн үзлэг шинжилгээнд оруулахаар түргэний тэргээр аваад явжээ. Мөн тэдгээр эмэгтэйчүүдийг дотуур хувцсаа тайлахыг шаардсан хэмээн гомдол мэдүүлсэн юм.
Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон уг явдлыг байж боломгүй зүйл хэмээн зэмлэн буруушаасан. Үүний дараа Катарын Засгийн газрын тэргүүн Шейх Халид бин Халифа аль Тани болсон явдалд гүнээ хүлцэл өчжээ. Энэ даваа гарагт прокурорууд зорчигчдод таагүй хандсан нисэх буудлын ажилтнуудын эсрэг хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.
Одоогоор дөнгөж төрсөн даруйдаа хэрцгийгээр хогийн саванд хаягдсан нярай хүүхдийг Катарын эрх баригчид асран халамжилж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаана ч адилхан юм болох юм даа.хөөрхий гологдсон хүүхэд амьдраасай.манайд үхсэн шүүдээ
Hunleg humuus umda tegtlee haina gedeg bol ninjin setgel shuu de! Oogui novshnuudig zaaval olh l estoi!