Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан ажил орлогогүй болсон иргэдэд яагаад шууд дэмжлэг үзүүлэхгүй байгаа талаар хөндлөө.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сангийн сайдаас асууя. Хүүхдийн мөнгө өгөөд байгаа гэдэг. Өрхийн судалгаа харсан нийт өрхийн 40 хувь нь хүүхэдгүй юм байна. Энэ 40 хувь ямар санхүүгийн дэмжлэг авч байгаа вэ?
Улс орнуудын туршлагаас харахад аж ахуйн нэгжүүддээ бодитой дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс ямааны ноолуурт 180 тэрбум төгрөг өгдөг юм байна. Ядарсан иргэддээ өгье гэсэн бэлэн санаачилга гарч байхад яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ ямар бодлого юм бэ?
Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэж хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Энэ хууль амьдралд хэрэгжиж байна уу. Зарим журам нь одоо хүртэл батлагдаагүй явж байх юм. Хууль гаргаад байдаг зарим нь яагаад хэрэгжихгүй байна вэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд салбар хооронд хүндрэл юу байна гэх зэргээр шүүмжилсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үгүй энэ арай хэтэрлээ хэн хаана хэзээ өлсөж үхээд ядраад байгаан битгий шал худлаа түрий бариад байцгаа ардчилсан намын төр барьсан үед нийтээрээ амьдрал доошилсон нь гарцаагүй үнэн тэр мөнгө тараах гээд байгаам бол айл өрх бүрт өгөө битгий худлаа хэдэн архичин арчаагүй хүмүүс цуглуулчихаад л хөөрхий ядарсан юм зүдэрсэн юм архинаас өшөө идэх юмнүй хөархий амьтан гээд байцгаа энэ сурвалжлагч нар ч гэсэн асуулт асууж байгаа нь тэнэг хайшаа юм гэмээр байна шүү хоолгүй хонож байгаа хүн байна гээд байхын хэн монголд хоолгүй хонохын арчааиай хүн гэдэс толгой боорцог боовоо хийгээд идсэн я юм элыъбэг байнашдээ
Ajilgui orlogogui bolson irged chine yaj amidarh ym be ajiltai orlogotoi baij l bid nar amidarna shuudee
Ajilgui orlogogui bolson irged chine yaj amidarh ym be ajiltai orlogotoi baij l bid nar amidarna shuudee
Tiim shuu. Yaraltai ymar neg arga hemjee awahgui bol ediin zasag chine suirlee maluudaa
tolgoi holbotson shaajiina