Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Монгол хүний дархлаа өөр байгаа эсэх тухай асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнгөрсөн жил Уханьд хүмүүс гудамжинд шууд ухаан алдаж унаж байсан. Манай иргэд тийм хүнд тусахгүй байгаа нь сайшаалтай. Монголчуудын дархлаа өөр байна уу. Халдвар авсан настай хөгшин "Хүний урманд цор хийж ханиагаагүй" гэж телевизээр ярьж байна лээ. Энэ вирус яг цар тахал мөн үү. Зүгээр ханиад биш юм байгаа. Дэлхийн томоохон гүрнүүд вакцины наймаа хийх гээд цар тахал гэж дэвэргээд байгаа юм биш биз дээ.
Монгол хүний онцлог өөр байна уу. Нэг бол бид хэт хурцаар хүлээж аваад даржин эдийн засагаа далаар нь тавьчих вий дээ. 20 хоногийн хөл хорио 200 хоногийн нийгэмд эдийн засагт нөлөөлнө шүү гэж санаж ажиллах хэрэгтэй шүү.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Вирус мутацид орж өөрчлөгдөж байна. Энэ вирусийг цар тахал гэж дэлхий нийт тогтоосон. Ханиад гэж эндүүрэх хэрэггүй байх аа. Нийт өвчлөлийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа. Манай улсад тохиолдол цөөн байгаа учраас хүндрэл хараахан гараагүй байна. Дээрээс нь манай улс урьдчилж арга хэмжээ авч тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Улс бүрийн иргэдийн дархлаа тогтолцоо өөр өөр байдаг шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хаха ханиад уу
Сайд хариулж дууссан, тэгсэн гишүүн яг зөв хариуллаа гэж ч байх шиг. Өөр асуулт , асуудал олддоггүй юм уу хаашайн! Арай л гишүүн байна лээ!!!
delhii niiteeree tsar tahal gj huleen zuwshuuruud bhad yugaa yarij hun uimuuleed bga nuhur we.humuusiig anhaaral bolgoomjlolig sulruulna shuudee.ingej yarih ch gjdee
Ерөнхийдөө энэ өвчин гадаад орнуудад гайхуулж шуугуулж маш хүндээр тусаж бгаан үнэн. Манай орны хувьд хорио цээрийн дэглэмээ цаг тухайд н маш сайн авч хэрэгжүүлж чадаж бгаагын ач тус бх түүнээс энэ өвчинийг дутуу ойлгож болохгүй бх
Таг хөлдүү амьтан байна даа. Дэлхий нийтээрээ сүржигнээд байгаа юм байна, энэнийхээр. Дорнодынхон энэ тэнэгээ яагаад дахин дахин сонгоод байдаг юм бэ
Ханиад бол 8 саяаар эмчиллээ юу . Юуяриад байгаан бол нэг л сонин бна шүү одоо нөгөө ковид гээд бсан нь ханиад ч юм шиг сонин юм болох н ь ээ
Болорчулуун зөв ярьж байна