Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр ууланд хоол ундгүй гацсан иргэдийг хэрхэн гэрт нь хариулах тухай асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сумдад 2000 гаруй иргэн ууланд хоригдсон. Хоол хүнс нь дуусаад хүйтэнд хэцүүдэж байна. УОК аймаг тус бүрийн онцгой комисс руу чиглэл өгч болох уу. Жишээ нь, манай Дарханы онцгой комисс гэхэд нутаг дэвсгэр дээрээ байгаа 200 гаруй иргэдийн газар дээр нь очиж шинжилгээ хийгээд хариулж болохгүй юу?
Шадар сайд Я.Содбаатар: 21 аймгаас энэ жил 7497 хүн самарт явжээ. Нэр усаараа цагдаагийн байгууллага дээр бүртгэлтэй байна. Өнөөдөр 1600 хүн уулнаас бууж Мандал суманд ирсэн. Харин Хүдэр суманд 682 хүн бууж иржээ. Уржигдар бид УОК-ын шуурхай штаб дээр ярьсан. Өнөөдрөөс энэ хүмүүст түргэвчилсэн шинжилгээ хийж хөдөө орон нутаг болон нийслэл хот руу явуулж байна. Авчирч тусгаарлана. Хуваариуд гарсан. Нийслэлд л гэхэд өнөөдөр 600 гаруй хүн нь ирнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
муухай хүмүүс бэ хангай дэлхийн сайхан амьтдын хоолыг булаагаад дэлхий яаж даадаг байнаа мдэх юмаар дутаа юу дэлгүүрээр дүүрэн байхад дэлхий ээж шийтгэхээ яана вэ энэ хүмүүсийг
Awchirsan n deer bhoo huurhii hool undgvi hetsvvdej bga blgvi dee