СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

TikTok апп-ын хамгийн анхны 100 сая дагагчтай одыг танилцуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Коннектикут мужийн Норуолк хотод амьдардаг 16 настай охин TikTok аппликейшны хамгийн анхны 100 сая дагагчтай од болжээ. Чарли Д’Амелио охин тус апп-ыг хэрэглэж эхлээд жил хагасын дараа ийнхүү хамгийн олон дагагчтай хэрэглэгч болж чадсан байна.

Өсвөр насны охины YouTube-ын бичлэг дээр зан харилцааных нь талаар дагагч нар нь маргаан өрнүүлсний дараахан ийнхүү TikTok апп дээр дагагчид нь 100 саяд хүрчээ. Тэр “Д’Амелиогийнхонтой үдийн зоог барья” нэртэй цуврал реалити шоуны эхний дугаарт хувийн ахлах тогоочтойгоо хүндлэлгүй харьцсан нь дагагчдынх нь тоог 600,000-аар бууруулжээ. Гэвч хийсэн үйлдэлдээ уучлалт хүсч, илүү сайн харилцаатай байхаа амласан бичлэгээ цахим ертөнцөд хуваалцсан нь дагагчдынх нь тоог эргүүлэн нэмжээ.

. Охин унталгын өрөөндөө бүжиглэж буй бичлэгүүдээ TikTok-д хуваалцаж эхэлжээ. Түүний гадаад төрх байдал төдийгүй TikTok дахь бичлэгүүд нь өнгөрсөн жил цахим ертөнцийг донсолгоод амжсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Д’Амелио тус апп-д хамгийн анхны 50 сая дагагчтай хэрэглэж болж байжээ.

Үүнээс хойш охин TikTok од хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж гоо сайхан, нүүр будалт, ундааны дэлхийд алдартай олон брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Энэ жил Charli: The Ultimate Guide To Keeping It Real нэртэй анхны номоо хэвлүүлжээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр өнгөрсөн жилд л гэхэд 4 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

 Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.