СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-24

Ш.Оргил: Өнөөдөр батлагдсан 26 тохиолдол бүгд Сүхбаатар сумаас илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын хуралдаан болж Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:

-. Өнөөдрийн байдлаар гурван суманд халдвар илэрч батлагдлаа. Төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж халдвар тархаахаас сэргийлж байна. Нийт батлагдсан 124 тохиолдлын 47 тохиолдлыг түргэвчилсэн болон ПСР-аар баталгаажуулсан. 77 иргэнийг ойрын хавьтал болон тандалт судалгаагаар илрүүлсэн. 1671 хавьтлыг тогтоосон.

. Тохиолдлын ихэнх нь анхны тохиолдлуудын ойр дотны иргэд байна. Сүхбаатар суманд 17 752 иргэн шинжилгээнд хамрагдсанаас 119 тохиолдол илэрсэн. Мандал суманд 4985 иргэн хамрагдсанаас 3, Алтанбулаг суманд 1863 иргэн шинжилгээнд хамрагдсанаас 2 тохиолдол батлагдаж ХӨСҮТ рүү шилжсэн. 

Өнөөдрийн 26 тохиолдол бүгд Сүхбаатар сумаас гарлаа. Манай аймаг 23 томоохон суурьшлын бүстэй. Бусад сум эрүүл байгаа. Тийш халдвар тархаахгүйн тулд Сүхбаатар суманд бүрэн хөл хорио тогтоосон. Төмөр зам дагасан сумдад тандалт судалгааны ажил хийсээр байна. Сүхбаатар, Мандал сумдад 279 иргэн тусгаарлалтад байна.

ОХУ-ын талд байгаа олон улсын ачаа тээврийн 93 машиныг хилийн боомтоор татан нэвтрүүлэх ажлыг хийхээр бэлтгэл ажил хийж байна. Төмөр замын шалгах нэвтрүүлэх боомтод орох чиглэлд 8 галт тэрэг, 123 вагон, 3 ажилчин, гарах чиглэлд 6 галт тэрэг, 183 вагон, 4 ажилчин тус тус улсын хилээр нэвтэрсэн.  

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин туссан хүмүүстэй гэмт хэрэгтэн шиг битгий харьцаарай. Гэр гэртээ байж халдвар хамгааллаа сайн сахиарай.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.