СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-24

LIVE: Иргэд 22-ын товчоон дээр шинжилгээгээ хүлээн хоол, ундгүй хонож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

"Дархан, Сэлэнгийн бүс нутгаас ирсэн иргэд 22-ын товчоон дээр шинжилгээгээ хүлээн хоол, ундгүй зарим нь хоёр хонож байна" гэсэн үзэгчийн мэдээллийн мөрөөр бид Эмээлт болон 22-ын товчоогоор орж, нөхцөл байдлыг сурвалжиллаа. 

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байгаа цагдаагийн ахмад Э.Энхмөнхийн мэдээлснээр ажиллахыг зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагын ажилтнуудын тээврийн хэрэгслийг QR кодыг шалган саадгүй нэвтрүүлж байгаа гэлээ. 

Харин 22-ын товчоон дээр нөхцөл байдал амаргүй байна. Иргэн н.Бэхбатын хэлснээр одоогоор арав орчим автомашин тус товчоон дээр хоноод байгаа юм байна. 

Иргэн н.Бэхбат: 

-Сэлэнгэ аймгийн Баянгол /хуучнаар Баруунхараа/ суманд ажил явдалд оролцохоор энэ сарын 18-ны өдөр гарсан. Тухайн үед саадгүй нэвтрүүлж байсан. Ажил явдал дуусаад нааш гарахдаа тус сумаас албан бичиг авсан. Албан бичгээ үзүүлэн нэвтэрсээр 22-ын товчоонд өчигдөр орой ирсэн. Хоёр ажилтан ирж шинжилгээ авсан. Одоогоор хариу өгөөгүй. Надаас хойш арваад машин ирчихлээ. Тэд нараас шинжилгээ аваагүй байдалтай байна. 

Эгчийгээ алдсан 50 гарсан хоёр хөгшний сэтгэл санаа муу. Цай цүү байхгүй. 00 орох ч газаргүй. Хоол унд ч үгүй байдалтай байна. Дэлгүүр оръё гэхээр машинаас гаргахгүй байна. 

? Бидний шинжилгээний хариу хэзээ гарах, сүүлд ирсэн машинуудын шинжилгээг хэзээ хийх нь тодорхойгүй болчихлоо. Сүүлд ирсэн машинууд хоёр хонох нь тодорхой болж байх шиг байна. Үүнийг мэддэг газар нь уламжилж өгөхийг хүсэж байна. 

Энэ талаар энд байгаа албаны хүмүүст хэлэхээр "Ухаангүй хүүхэд 5-6 цаг болдог", "Жирэмсэн эмэгтэй нэг хонож байна шүү дээ" гэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.