СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-24

Т.Мөнхсайхан: Халдвар нэмэгдэхгүй бол 12-р сарын 1-ээс хойш хөл хориог дөрвөн үе шаттай үргэлжлүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Өнөөгийн манай улсын нөхцөл байдал болон төрөөс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Энэхүү хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг танилцуулах юм.

Сурталчилгаа
  • 2020-11-24 12:55

    Ж.Сандагсүрэн: Хатуу хөл хорио, 0 зогсолтоос аль болох татгалзаж байна

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цар тахалтай холбоотой зохицуулалтын олон шийдвэр гарч байна. УОК нь нэг шийд гаргадаг, Нийслэлийн онцгой комисс нь бас дураараа өөрчилдөг. Иргэдийг бухимдуулж байна. Нэг цонхоор ажиллаж болохгүй байна уу?

    Шадар сайд Я.Содбаатар: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой ганц асуудал дээр л шийдвэр өөрчлөгдсөн. Бусад шийд өөрчлөгдөөгүй. Бас яг ийм нөхцөлд хүн бүрт таалагдах шийдвэр гаргахад хэцүү юм билээ.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудыг гэрт нь хариулах, хөдөөд гацсан хотын иргэдийг хурдан буцаамаар байна. Шинжилгээ аваад зохион байгуулалт хийж болохгүй юу? Мэдээж голомттой байгаа аймгуудад хүмүүс очоод байж болохгүй байх. Гэхдээ бусад аймагт хатуу хөл хориог сулруулж болохгүй юу?

    Шадар сайд Я.Содбаатар: Наад асуудал чинь хүнд байна. Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногийн сүүлээр 119.mn вэбсайтад бүртгүүлнэ. ПСР-ийн шинжилгээнд хамруулж байж гаргана. Тэднийг яаж буцаах, автобус, вагоны зохицуулалт гэх мэт хийх ажил их бий. Эрүүл бүс рүүгээ халдвар зөөгөөд авааччих вий л гэж санаа зовж байна. Бэлтгэл ажил хангагдангуут ойрын үед энэ шийдвэр гарна. 

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 12 дугаар сарын нэгнээс хойш яах вэ гэх асуудлыг хүн бүр сонирхож байна. Ялангуяа өрхийн орлогоороо амьдардаг, ЖДҮ эрхлэгчид хүнд байна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг таслахгүй байх талаар Улаанбаатар хот юу хийх гэж байна вэ?

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар голомтолсон хэлбэрээр үргэлжилж байна. УБ хотод хоёр голомтоос эх үүсвэртэй тохиолдол илэрсээр байна. Цаашид 12 дугаар сарын нэгнээс хойш хөл хорио хэрхэх нь халдвар хэрхэн тархаж буйгаас шалтгаална. Яг одоогоор шийд гаргахад эрт байна. Энэ долоо хоногийн сүүлчээр тодорхой болох байх.  Шинэ голомтууд нэмж бүртгэгдэхгүй байвал хөл хориог дөрвөн үе шаттай авна. 

    Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Явуулж болох бүх бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Мэдээж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулна. Болж өгвөл хатуу хөл хорио, О зогсолтоос татгалзаж байгаа. 

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Тусгай зөвшөөрөл олгоно гэчихээд яах нь тодорхойгүй байгаад байна. QR code олголт юу болсон бэ? Баасан гарагт ганц өдөр бүртгэл авчихаад 180 машин бүртгүүлсэн хүнсний компаний ганцханд нь өгсөн байна. Өгөх юм уу өгөхгүй юм уу. Тодорхой болгооч.

    Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Сая агентлагийн дарга нартай нэгбүрчлэн уулзаж иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг бүрэн цахимжуулах талаар үүрэг өглөө. Ирэх долоо хоногоос шуудангийн байгууллагуудаар дамжуулан хүргүүлэх талаар арга хэмжээ авна. Оюуны өмчийн газар л гэхэд бүх зөвшөөрлийг онлайнаар бүртгэж байгаа гэж илтгэлээ. 

    Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийн хүнс түгээлтийн машин болон 13 байгууллагын машиныг саадгүй зорчуулахаар QR code олгож байгаа. Одоогоор 14 мянган тээврийн хэрэгсэлд өгсөн. Бусдад нь өгнө. Х.Булгантуяа гишүүний хэлсэн тухайн компаний автомашинуудад зөвшөөрөл өгчихсөн. Цаашид саад гарахгүйгээр зохион байгуулна. 

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнгөрсөн жил Уханьд хүмүүс гудамжинд шууд ухаан алдаж унаж байсан. Манай иргэд тийм хүнд тусахгүй байгаа нь сайшаалтай. Халдвар авсан настай хөгшин "Хамрын ханиад хүрсэн шиг л байна" гэж хэлсэн байна лээ. Монгол хүний онцлог өөр байна уу. Нэг бол бид хэт хурцаар хүлээж аваад хөл хорио мориондоо тулаад байна уу?

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Вирус мутацид орж өөрчлөгдөж байна. Нийт өвчлөлийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа. Манай улсад тохиолдол цөөн байгаа учраас хүндрэл хараахан гараагүй байна. Дээрээс нь манай улс урьдчилж арга хэмжээ авч тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Улс бүрийн иргэдийн дархлаа тогтолцоо өөр өөр байдаг шүү. 

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Пүрэв гарагийн хуралдаанаас ялгарах юм алга. Нөгөө л асуулт хариулт. Шийдвэр гаргаж чадахгүй юм. 14 хоног ард иргэдийг хөл хорионд оруулсан юм бол цаана нь яах вэ гэдэг төлөвлөгөө гарчихсан байх ёстой. Тэр хаана байна?

    Шадар сайд Я.Содбаатар: Та тэр байтугай албан тушаал хашиж байсан. Мэдэж байж битгий олон юм яриад бай. Бид чадлаараа ажиллаж байна.

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.42

Чадлаараа ажиллаж бга гээд хориод байх юмуу хөдөө орон нутгийн иргэд айлын царай хараад хотоор нэг бна орон нутагт бас хорионд ороод хийсэн ажлын хөлс айлын царай харсан хүмүүс дүүрэн бна эднийгээ маш хурдан нэг талд багтаагаад дахин хориогоо хийх хэрэгтэй бна энэ үед мөнгөгүй цалингүй хувийн аж ахуй нэгжид ажилладаг хүмүүс турж үхвэл хэн хариуцлагыг нь үүрэх вюм хүүхдүүд өлсөж даарч бна гэнэ эдний хэн хариуцлагыг нь үүрэх юм алтанхуяг үнэн л юм ярьж бна шадар сайд ууцарлах биш зөвшилцөх хэрэгтэй юм бишүү

Ханд эмээ
3 жилийн өмнө
66.181.188.191

Байрны мөнгө хоол хүнсээ авхад маш хүндрэлтэй зах хороололын дэлгүүр зүгээр ард түмнийг шулж бна зах хавиар И март бариад өгчих тэгвэл сайн бна удаан байсаар муудсан чанартай хоол хүнс үнэндээ алга даа хэцүү хэцүү

Наранцэцэг
3 жилийн өмнө
66.181.161.27

Дөнгөж сая 1800-0119 руу залгаад шинжилгээний цаг авах гэж ярьсан шийд гараагүй гэх юм хэзээ гарах вэ бусаар бна

Зочин
3 жилийн өмнө
64.119.26.212

Онцгой үед асуудлаа бие даагаад шийдчихдэггүй юм онцгой комисс байж яадгийн, онцгой байдлын хөл хориог яах вэ гээд УИХ ын гишүүд зөв шийд өгөхгүй л хэрэлдээд бүр нөгөө нам бие даагч нар нь хөөрчихсөн аль болох оноо авах л юм яриад байх юм. Дэглэм сулруулснаас өвчин тарсан биз дээ, олон хүн цуглуулдаг бизнесээ дэмжих үү, олноороо эрүүл байгаад ажлаа хийж, эдийн засгаа сэргээх үү найз нараа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.