СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-24

Самарт явсан иргэдийг гэрт нь хариулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас самарт явсан хүмүүс Хүдэр суманд очоод "гацсан" аж. Тэдгээр самарчдыг аймгийн онцгой комиссийн шийдвэрээр Хүдэр суманд 10 хоног ажиглалт хяналтад байлгажээ.

Хүдэр сумаас Хушаат сум явах зам дагуух дөрвөн замын уулзварт тухайн иргэдийг зөөвөрлөн авчирч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан аж.

Иймд урд шөнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23:40 цагийн орчимд Орхон голын гүүрийн пост дээр тухайн 13 иргэний машин тэрэг, бусад эд хэрэгслийг ариутгаад гэр гэрт нь буулгаж, гэрийн тусгаарлалтад оруулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.133

Самарт ёрөө суманд гацсан йргэдээ яах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.