СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гайтийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид бүх насаар нь хориг тавьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Олон улсын хөлбөмбөгийн холбоо FIFA Гайти улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ив Жан Бартыг бүх насаар нь спортын арга хэмжээнд оролцохыг хоригложээ. Түүнийг залуу тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийллийн шинж чанартай үйлдэл гаргасан болохыг өнгөрсөн хагас жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоосон байна.

Энэ жилийн тавдугаар сард Жан Барт буюу Дабу хочит Ерөнхийлөгчийг FIFA олон улсын мөрдөн шалгах ажил эхэлж байгаатай холбогдуулан түр хугацаанд алба үүргээс нь түдгэлзүүлээд байсан юм. Харин .

FIFA-ын Ёсзүйн хороо “Жан Барт нь өөрийн байр суурийг ашиглан 2014-2020 оны хооронд эмэгтэй тамирчид төдийгүй насанд хүрээгүй өсвөрийн тоглогчдод бэлгийн дарамт үзүүлж Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хууль дүрмийг зөрчсөн” хэмээн мэдэгджээ. Тиймээс түүнийг Гайти улсад болон олон улсын тавцанд хөлбөмбөгтэй холбоотой спортын бүх төрлийн арга хэмжээнээс бүх насаар нь хориглох шийдвэрт хүрсэн байна. .

Жан Бартын хэвлэлийн төлөөлөгч Эван Ниерманы хэлснээр FIFA үнэнийг гуйвуулсан ба улс төржсан шийдвэр гаргаж, мөрдөн шалгах ажлыг дутуу дулимаг явуулсан учир буруугүй гэдгээ батлахын тулд давж заалдах шатны шүүхэд, тодруулбал Спортын арбитрын шүүхэд хандана гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mon
4 жилийн өмнө
202.126.89.219

Mongol ch adil

Mongol
4 жилийн өмнө
202.126.89.219

Mongol ch adil

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.