Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа өргөтгөлийн барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Барилгын гурван давхарт байсан хоёр иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.