СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-24

Гамшгаас хамгаалах тухай хуулийн зөрчил гурав дахин нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Ерөнхий Прокурорын газар гэмт хэргийн статистик мэдээлэл гаргажээ.

Гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшхи хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд зөрчлийн 20.764 хэрэг бүртгэгдсэн нь энэ сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад 72,7 хувиар, ялангуяа Нийслэлд 77,3 хувиар, орон нутагт 60,5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. 

Энэ хугацаанд:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил 85,9 хувийг /17833/,

-Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5,5 хувийг /1137/,

-Хүний биед халдах зөрчил 0,8 хувийг /172/,

-Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 0,6 хувийг /113/

-Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,3 хувийг /67/,

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,2 хувийг /36/

-Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /27/,

-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /27/

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /24/,

-Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 0,1 хувийг /23/

-Танхайрах зөрчил 0,1 хувийг /19/ тус тус эзэлж байна.

Энэ 11 хоногийн хугацаанд үйлдэгдсэн дээрх зөрчлүүдийн 98,9 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,3 хувийг татварын, 0,5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад:   

-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин,

-Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 7 дахин,

-Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 6 дахин тус тус өсжээ.

-Түүнчлэн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон

-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил нийтлэг үйлдэгдэж байгаа бол Нийслэлд Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Хүүхдийн эрхийг зөрчих, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зэрэг зөрчлүүд; харин хөдөө орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих, Татварын хууль зөрчих, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих, Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчлүүд харьцангуй ихээр үйлдэгдэж байна.

Улс орон даяараа цар тахлын аюултай тэмцэж байгаа энэ онцгой цаг үед иргэд, хуулийн этгээдээс зөрчил гаргахгүй байх, ялангуяа албаны үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан тушаалтнуудад хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны шийдвэрийг нь биелүүлэх, хуурамч дуудлага, мэдээлэл өгч үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.