СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп бүрэн эрхээ шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын эхэнд болж өнгөрсний дараа Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден илт давуу саналаар ялалт байгуулсан боловч одоо байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хараахан хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тэгвэл Трамп шинээр сонгогдсон 46 дахь Ерөнхийлөгчид эрх мэдлээ шилжүүлэн өгөх албан явцыг хүлээн зөвшөөрснөө мэдэгджээ.

Тэрээр холбооны агентлагуудад хандаж хийх ёстой зүйлсээ хий, гэхдээ би тэмцлээ үргэлжлүүлнэ гэжээ. Энэ хооронд Мичиган мужийн захиргаа Байдены ялалтыг албан ёсоор баталгаажуулсан байна. .

Дональд Трампыг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, эрх мэдлээ шилжүүлэхгүй байгаад намынх нь гишүүд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Бүгд Найрамдах намын, Теннесси мужийн тэтгэвэртээ гарч буй ахмад сенатч Ламар Александр Трампыг улсаа нэгдүгээрт тавьж, ноён Байденд халаагаа өгч, туслах ёстой хэмээн шүүмжилжээ. Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа хүмүүс таны хамгийн сүүлд хийсэн үйлдлийг маш сайн санах учир ухаалаг байхыг Трампад сануулсан байна. Энэ мэтчилэн улс төрчид төдийгүй бизнес эрхлэгчид АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, эрх баригчид цар тахал, эдийн засгийн байдалд анхаарлаа хандуулах ёстой хэмээн дарамт шахалтыг ирүүлэх болсон.

Дээр дурдсанчлан Трамп эрх мэдлээ шилжүүлж эхэлсэн ч сонгуулийн дүнг эсэргүүцэн хууль шүүхийн шатны байгууллагуудад үүсгэсэн заргаа эргүүлэн татахгүй гэдгээ мэдэгдсэн. Трамп саналын савлагаатай, шийдвэрлэх мужуудад ялагдал хүлээсэн нь хууль бус явдал болсон гэж заргалдаж байгаа ч одоогоор түүний талд шийдвэр гаргасан нэг ч муж байхгүй байна.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.91

Зөв шүү дээ.Яах гэж Сонгууль хийдэг юм бэ.Бодвол соль өөрчил гэж хийдэг байхаа.Энэ ман намыНх шиг буцаад өөрчлөлтгүй шинэчилэхгүй хэвээрээ байх юм бол ямар юмны сонгууль байх вэ.цаг нар мөнгөний гарз. Өөрчилсөн байх.өөрчлөгдөөгүй байвал луйварджээ гэж үзэхэд буруудахгүй болов уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.