"Энхсаран сувилал" халдвар, хамгааллын дэглэм алдсан эсэхэд Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байгаа. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энхсаран сувиллыг хуулийн дагуу шалгаж байгаа. ЦЕГ эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн. Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Тус сувилалд ажиллаж байсан цагдаа, онцгой, эмч, иргэд гээд арав гаруй хүн энэ хэрэгт холбогдсон. Бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэргийг тодруулсан. Намайг энэ сувилалтай холбоод байна.
Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллээс хүсэж байна.
Цагдаа маш их ачаалалтай ажиллаж байна. Сэлэнгэ аймагт цагдаа хавьталд орсон байж болзошгүй хэмээн хүрээ тогтоож, тусгаарласан. Иймд үлдсэн цагдаа нар 3 ээлжээр ажиллаж байна. Улаанбаатар хотод 6500 цагдаагийн албан хаагч цаг наргүй ажиллаж байна. Түүнчлэн сэжигтэй хүмүүсийг олж тогтоох ажлыг хийж байна.
СХД-ийн нэг иргэнийг мөн надтай холбосон мэдээллийг сэтгүүлчид тарааж байна. Бүх нийтийн бэлэн байдлын энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй. Би СХД-т 10 гаруй мянган иргэнтэй хамтарч ажиллаж байсан. Тэр бүх хүний хадам ээжийг надтай болон "Энхсаран" сувилалтай холбох хэрэггүй.
Хялганатаас гараад алга болсон иргэн УБ хот руу явсан гэж ар гэрийнхэн нь хэлсэн. Цагдаа, онцгой зам зургийг гаргаж ажиллаж байна. УБ Хотод ирчихсэн бол халдвар хамгаалалтын дэглэм зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын камер шүүх ажиллагаа ид явагдаж байна. Хорих ангид байгаа хүмүүсийн эргэлт уулзалт бүрэн цуцалсан. Хөл хорио суларсан үед уулзах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nyambaa sda ajilladag buh gzariinhaa huuhnuudiig bawdag bsan ni uneshd. Tegeheer bawuulsan buh awgai huuhniih ni eejuud tuunii hadam bizde

Энэ засгийн газрын шүдний өвчингүүд Содбаатар, Нямбаатар, Хүрэлбаатар нар боллоо. Дандаа баатарууд шүү. Мэдлэг, чадвар дулимаг хирнээ Ковидоос аюултай Би гэдэг өвчин тусч ,улсыг сүйрүүлж мэдэх аюултай шүү.

Улс орноо айлгаж сандрааж байхаар аль болох тайвшруулж эдгэсэн хүмүүсийн яриаг телевизээр гаргаж ямар хүндрэл байсан сэтгэл зүйг яаж байлгах талаар нь гаргавал ард олон үймэхгүйдээ.
ХЗДХ-ийн сайд түрээсийн байргүйч байж болно,ер нь тийм байх,тэхдээ ийм асуудалд нэр холбогдоно гэдэг даан ч харамсалтай