СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оксфордын их сургуулийн коронавирусийн эсрэг вакцин 70% үр дүнг харуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Оксфордын их сургууль болон Швед-Британийн АстраЗенека эмийн фирмийн хамтарсан коронавирусийн эсрэг вакцины туршилт 70 хувийн үр дүнтэй байгааг мэдээлжээ. Хэдийгээр клиникийн сүүлчийн шатны туршилт түр хугацаанд зогсоод байсан ч туршилтынхаа үр дүнг харсан нь амжилт боловч АНУ, ХБНГУ-уудын хамтарсан 95 хувийн үр дүнтэй вакцины туршилттай харьцуулахад үр дүн муутай байгаа юм.

Гэсэн хэдий ч Оксфордын гаргаж буй вакцин илүү хямд бөгөөд хадгалахад хялбар тул дэлхийн хаа ч хүргэх боломжтой гэдгээрээ Модерна болон Pfizer, BioNTech-ийн вакцинуудаас давуу талтай байна. Гэхдээ тунг нэмснээр коронавирусээс хамгаалах чадамжийг 90 хувь болтол нэмэгдүүлэх боломжтой гэж мэдээлжээ.

. Тус вакциныг бүтээгч профессор Сара Гилбертийн хэлснээр дэлхий даяар тархсан цар тахлын хямралыг дуусгавар болгох вакциныг хэрэглэх цаг илүү ойртож, нэг алхам урагшилж байна гэжээ.

Их Британийн Засгийн газар Оксфордын вакцинаас 100 сая тунг худалдаж авах урьдчилсан захиалга өгсөн. Ингэснээр 50 сая иргэнд тарих боломж бүрдэж байна.

. Чухам яагаад өөр тунгаар тарихад цар тахлаас хамгаалах чадамж өөрчлөгдөж байгааг хараахан тодорхой тайлбарлаагүй. Ирэх долоо хоногуудад холбогдох албаныхан вакцины аюулгүй байдал, үр дүнг нарийвчлан судалсны эцэст албан ёсоор үйлдвэрлэх зөвшөөрөл олгоно.

Их Британи улсад томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бүх нийтээр дархлаажуулж, вакцинжуулах хөтөлбөрт бэлтгэлтэй байгаа юм. Төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд, 85-аас дээш насны ахмадуудын дараа асаргааны газрын ажилтан, үйлчлүүлэгчид ээлжээ хүлээж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.