-С.Эрдэнийг хоёр ч хэрэгт яллагдагчаар тооцоод байна-
УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнтэй хамт Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг шалгаж буй билээ.
Тэднийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгасан юм.
“Капитал”-д байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 230 тэрбумыг тэргүүн ээлжинд авна
С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг байршуулах шийдвэр гаргасны улмаас татвар төлөгчид хохирчихоод буй билээ.
Хэрэв тус сангийн 230 гаруй тэрбум төгрөг хэвийн хадгалагдаж байсан бол хөл хорио тогтоосон энэ үед татвар, нийгмийн даатгал төлөгч жирийн олон мянган иргэнд нэг удаа ч болтугай дэмжлэг үзүүлж, өнгөрсөн хавар Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээг дахин авах боломж уг нь байсан болов уу. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгө зохих журмын дагуу хадгалагдаж, хүү нь өсөж байсан бол “Ковид-19” өвчний улмаас хөл хорьсон энэ үед иргэдийн санхүүгийн байдлыг дэмжиж, тодорхой хугацаанд шимтгэлийг нь авахгүй, нөхөөд явчих боломжтой байсан мэт санагдана.
Харамсалтай нь, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан С.Эрдэнэ, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан зэрэг эрх мэдэлтнүүд банкны шалгуур үзүүлэлтээр III зэрэглэлд тооцогдож байсан “Капитал”-д 230 тэрбумыг байршуулснаараа эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал бий болгосон нь ийм боломжийг алдагдуулсан гэхэд хилсдэхгүй. Нийгмийн даатгалын хууль, түүнийг дагасан журмуудаар бол банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтээр I, II-т бичигдэх банканд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулахаар журамласан байдаг аж. Үүнийг мөрдөөгүй нь дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцох үндэслэл болсон юм байна.
Гэхдээ хууль сахиулагчид тус банкнаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг гаргуулж авах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгохын тулд шат дараатай арга хэмжээ авч байгаа юм. Үүний тулд хамгийн түрүүнд “Капитал” банкны эд хөрөнгүүдийг битүүмжилж, улмаар Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчдын захиран зарцуулах эрхийг хязгаарласан юм. Ингэснээрээ олон эрсдэлээс хамгаалсан гэсэн үг. Өмнө нь явж байсан жишгээр бол Монголбанкнаас дампуурч буй арилжааны банкуудад томилогдсон эрх хүлээн авагч нар албан тушаалаа урвуулж, үнэтэй объект, эд хөрөнгийг нь үнэгүйдүүлж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгох явдал гаргахаас урьдчилан сэргийлсэн байгаа юм. НПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн төр, нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхээс зарим нэхэмжлэлийг нь хангаж, банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар болоод байна.
Түүнчлэн “Капитал банк”-ны эрх хүлээн авагч нар тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоогоод байсныг өөрчлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлага хангахдаа баримтлах дарааллыг хуульчилсан байдаг. Харин Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг олгох дарааллыг тогтоохдоо “Капитал банк”-ны эрх хүлээн авагч нь хууль зөрчсөн байж.
Тиймээс Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104.1 тэрбум төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан зургаан сая, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан 60 сая төгрөг гээд нийт 104.2 тэрбум гаруй төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-т заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан аж. Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 тэрбум 206 сая төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасан шийдвэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм. Энэ мэтээр “Капитал” банкнаас тэргүүн ээлжинд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулах арга хэмжээ авч байна.
Хамаарал бүхий этгээд буюу охиндоо давуу байдал олгосон үйлдлийг хамтатган шалгаж байна
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, АН-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан С.Эрдэнийг АТГ-т дээр дурдсан Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг III зэрэглэлийн банканд байршуулснаас 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр шалгахаас гадна өөр нэг хэрэгт буруутгаад буй. Улмаар НПГ-аас түүнийг яллагдагчаар татах хоёр ч үндэслэлийг нь хянаж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг нь эрүүгийн хэрэг болгон шалгаж, яллагдагчаар татах тогтоолыг нь батлан өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнөхөн С.Эрдэнэд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан байдаг.
Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хуульд заасан дараагийн шатны арга хэмжээг авч, хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдвол улсад төлөх төлбөрийг нь барагдуулах арга хэмжээ авах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нь тодотгон битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авчээ.
Гэвч түүний нэр дээр ямар нэг хөрөнгө бүртгэлгүй учраас хамаарал бүхий хүмүүсийнх нь үл хөдлөх, хөдлөх зарим хөрөнгийнх нь захиран зарцуулах эрхийг хязгаарлачихаад байна. Хэчнээн хэмжээний хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан талаарх мэдээллийг эх сурвалжууд хэлэхээс татгалзаж буй ч хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээрх нэлээд их хэмжээний хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэдгийг батлав. Ийнхүү эд хөрөнгө хязгаарласан нь зөвхөн дээр дурдсан Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой хэрэгт биш. Харин түүнийг яллагдагчаар татах өөр нэг үндэслэл болсон “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор ийм арга хэмжээ авсан байна.
“Дархан гурил тэжээл” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Д.Балдан-Очирын эхнэр, тус компанийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав, ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг 2019 оны есдүгээр сарын 30-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулсан билээ. Тус компанийн буудай хадгалах элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн тэднийг буруутгаж буй билээ.
Уг нь 2016 оны арваннэгдүгээр сарын 21-нд ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооны тогтоол гарч, Дархан-Уул аймаг дахь үр тариа хадгалах 36 мянган тн-ын багтаамжтай төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгээ танилцуулж байв. Улмаар тендер шалгаруулах хорооны дарга, гишүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан юм. 2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36 мянган тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах “ТШ/2014/УТ/ЭЛ-/Бараа” гэсэн дугаартай тендер зарласан байдаг. 2014 оны хоёрдугаар сарын 26-нд зарласан тендерт “Дархан гурил тэжээл” компани шалгарсан юм.
ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооныхны шалгалтаар тендерийн хорооныхон “Дархан гурил тэжээл” ХК-ийнханд давуу байдал олгосон заалт оруулж, бусад оролцогчдод ижил, тэгш өрсөлдөх боломж олгоогүй, ТЭДС-д болон бусад байгууллагад 5.3 тэрбум төгрөгийн өртэй “Дархан гурил тэжээл”-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн. Түлхүүр гардуулах нөхцөлийн дагуу 1982-1983 онд барьсан хуучин барилга, байгууламжийг 15.9 тэрбум төгрөгөөр үнэлж авсан нь өмнөх жилүүдэд худалдан авсан ижил хүчин чадалтай барилга байгууламжаас гурав дахин илүү үнэтэй, ашиглалтад хүлээн авснаас хойш жил гаруй болоход хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгууламж ТЭДС-д худалдан авсан нь тогтоогдсон байдаг.
Гэвч ХХААХҮЯ болон ТЭДС-гийнхан, холбогдох бусад байгууллагынхан “Чингис” бонд болон улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэр, Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь гаргаж, төрд хохирол учруулсан үйлдэлд буруутай албан тушаалтан, эрх мэдэлтэнд хариуцлага тооцолгүй өдий хүрч байгаа юм. АТГ-ынхан төрд учирсан дээрх хэмжээний хохирлыг нь нөхөн төлүүлэхийн тулд дээрх хүмүүсийг шалгасаар багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хуучин элеваторыг 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, дэлбэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан юм. Улмаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтуудыг АТГ-ынхан олж тогтоон 2020 оны нэгдүгээр сард уг саналаа НПГ-т хүргүүлж байсан юм. Түүний охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550 527 хувьцааны 152 131 ширхэгийнх нь эзэмшигчээр гэнэт орж ирсэн нь С.Эрдэнийг буруутгах үндэслэл болсон бөгөөд сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосныхоо төлөө охиноо “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан нь яллагдагчаар татах шалтгаан болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Naad gahaigaa odoo shuud shorond yawuul. Tegeed tend ni uhuuleerei
Naad gahaigaa odoo shuud shorond yawuul. Tegeed tend ni uhuuleerei
Naad gahaigaa odoo shuud shorond yawuul. Tegeed tend ni uhuuleerei
Хичнээн ч жил худал үнэн шалгадаг юм тэглээ гээд буруутгасан нотлох баримт байхгүй баахан худлаа үнэн гүтгэлэг л явуулдаг! Одоо наад хүнээ зүгээр орхиочээ! Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү!
Шоронд явахгүйн тулд бүх луйвраа хаацайлах гэж УИХ-д нэр дэвшсэн ч ард түмэн өнөөдөр түүний бодож бгаа шиг биш болсон. Шорондоо залар даа, одоо.
erdene chi aawiinda ochido chamaig duudaad chinii hewtriig beldsen gej bnle dee
Худлаа даа тэгээ л цагаадсан улаан балд ороол сууж бна биз том шаагаал.
Buh idsen horongiig ni huraaj abaach.Ene uls maani hulgai luibariin uur bolloo
Ёстой шуналтай хүмүүс юмдаа. Хууль, шүхийн байгууллага үнэн зөвөөр нь шийдээд улсыг хохиролгүй болгоод, буруутай бүх этгээдүүдийг шоронд явуулах хэрэгтэй
Энэ гахай сайн зодвол их өөх өгнө шүү
ХОЁР Ч УДАА ХҮН АМЬНЫ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОЖ, БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ЗАРЖ ИДСЭН НЬ ИЛ ТОД, ОДООГ ХҮРТЭЛ ХОРВООГИЙН ТООСЫГ ХӨДӨЛГӨХДӨӨ ӨЧНӨӨН НҮГЭЛ ХИЙСЭН НЬ МЭДЭЭЖ, ИЙМ МУУХАЙ ХҮНИЙГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ ӨДИЙ ХҮРТЭЛ ТОМ АЛӨА ХАШУУЛЧИХДАГ, МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ ЮМ ДАА.... БҮГДИЙГ НЬ ХАРААЛ ИДЭГ!!!
Undarmaa ideheer erdene gedeg uchir yo be. Undarmaag shorond hiine biz.
Капитал банкны Ундрал авгайтай холбоотой хэргийг яагаад энэ олон жил С,Эрдэнэтийн холбоод байдаг юм бэ. Тэр хэрэг нь хэрэгсэхгүй болоод 40 сая төгрөгөөр торгуулаад дууссан биш үү. Яагаад 40 саяар торгох болсноо шүүх, хуулийнханд ард иргэдэд тайлбарла.Дараа нь хамаарал бүхий этгээдүүдийг байгаа бичвэл шударга үнэнд нийцэн. Бас ЖАСТ - н Баярхүү, Эрдэнэтийн Ганзориг юу болсон вэ ингэхэд ...
Балиар хулгайч хахаж цададгүйюм бх да нэгл их ардчилал ярьсан хүн нүүрээ нуусан арчаагүй хулгайч их бна бүгдийг нь шоронд хийвэл таарна
shuud tsaazal naad hulgaichaa
Гахай?
Чулуунчимэгээс их юм гарнадаа налайхад нийгмийн даатгалд жижүүр ... хийж байгаад л дарга болсон хүүхэн яг Эрдэний баруун гардаа
Шоронд байсан луйварчин хулгайчийг Элбэгдорж ёрөнхийлөгч болоод сулалж улмаар их хурлын гишүүн болгож луйвар дахин хийх боломжийг гаргаж өгсөн хамааралтбүхий бүх хүмүшс дээр байгаа хөрөнгийг хурааж уосын төсөвт тушаан насаар шоронд хий луйварчин, алуурчин новшийг хүн алсан хэрэг нь шүүхээр 80 онд шийдэгдэж байсан шүү хамгахлагч торуулаад бариал идчихэв түүний оронд түүнийхээ үйлдсэн луйвар хүн аосан хэргийг олж унши