СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-23

LIVE: Нэг өрхийн эмнэлэг дээр өдөрт 30-40 хүн ковид-19-ийн сайн дурын шинжилгээ өгч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа юм. Нэг өрхийн эмнэлэг дээр өдөрт 30-40 хүн ковид-19-ийн сайн дурын шинжилгээ өгч байна. Нэг хүний шинжилгээний хариу 15мин-н хугацаанд гарч байгаа аж.

.

БЗД-ийн 19-р хорооны иргэд сайн дураараа шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус хороонд байрлалтай албан байгууллагын ажилчид шинжилгээнд хамрагдаж байна. Энэ сарын 16-наас эхлээд өнөөдрийг хүртэл 134 иргэн сайн дураараа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг тухайн байршилд өгчээ.

Мөн улирлын чанартай томуунаас үүдэн иргэдийн шинжилгээний хариу эерэг гарах тохиолдол бий. Тиймээс тухайн иргэний шинжилгээний хариуг эргэлзээтэй гэж үзэж, дараагийн шатлал руу явуулж баталгаатай хариу ирсний дараа тухайн иргэнд хэлж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.