СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төвдийн удирдагч Лувсан Сэнгээ Цагаан ордонд уригджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Төвдийн өөртөө засах орны Засгийн газрын тэргүүн Лувсан Сэнгээ цөллөгт байгаа билээ. Түүнийг АНУ-ын эрх баригчид энэ долоо хоногийн баасан гарагт Цагаан ордонд урьсан байна. .

Төвдийн бүс нутаг Америк, Хятад хоёр орны дунд маргаан дагуулсаар ирсэн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долдугаар сард Бээжинг Төвдөд хүний эрх зөрчиж байна хэмээн буруутгаж, Вашингтон автономит бүс нутгийн бүрэн эрхийг дэмжиж байгааг илэрхийлсэн юм.

Бээжингийн эрх баригчид АНУ-ыг Төвдийг ашиглан салан тусгаарлах үзлийг өдөөн хатгасаар ирсэн гэж үздэг. Хятадын Засгийн газар 1950-аад онд Төвдийг эрхшээлдээ авснаас хойш тайван замаар чөлөөлсөн гэж үздэг боловч Далай лам тэргүүтэй шүүмжлэгчид соёлын геноцид үйлдсэн хэмээн буруутгаж ирсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.75.70

Tsullugu gej uur utga ilerhiilne. Hucheer als hyazgaar gazart uur tiish uavaj erhguigeer yavuulahiig tsullugu gene. Tegeheer dirvesen gej jeleh yostoi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.