Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башё энэ сарын 8-22-ны өдүрүүд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн башёд Монголын 17 бөх дөрвөн зиндаанд барилдаж Санданме зиндаанд Хокүсэйхо Э.Даваанинж нэг ч унаагүйгээгээр түрүү хүртэж Макуучи зиндаанд Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Жүрёо зиндаанд Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар нар үзүүр түрүү булаалдлаа.
Монгол бөхчүүдийн Кюүшү башёгийн үр дүн:
Макүүчи
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /13:2/
- Кирибаяама Б.Лхагвасүрэн /3:12/
- Тамаваши Б.Мөнх-Оргил 8:7
- Хошорюү С.Бямбасүрэн /7:8/
- Ичиножо А.Ичинноров /8:7/
- Чиёошома Г.Мөнхсайхан /8:7/
Жүрёо
- Азүмарюү СТодбилэг /8:7/
- Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /10:5/
- Миторюү Б.Төрболд /8:7/
Макүшита
- Дайшохо Ч.Шижирбаяр /3:4/
- Сакигакэ Я.Баттүшиг /1:6/
- Тамашохо Э.Энхманлай /3:4/
- Хокүтэнкай Г.Сүхбат /5:2/
- Ёүшояма Б.Анхбаяр /2:5/
Санданмэ
- Дайтэнма Н.Чинзориг /6:1/
- Дэванорюү Т.Тэмүүлэн /4:3/
- Хокүсэйхо Э.Даваанинж /7:0/
Кюүшү башёгийн түрүү бөхөөр "Чиганоүра" дэвжээний озэки Такакэйшо хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр мөн нийт 51 даваа авснаар жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр шалгарлаа.