Хөл хорио тогтоосноос хойш төрийн байгууллагууд ажиллахгүй зөвхөн үйл ажиллагааг хязгаарлаагүй 13 байгууллага арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал ажиллаж байгаа.
Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа газрууд хариуцлагатай жижүүр ажиллуулж байгаа гэнэ. Хөл хориотой энэ үед улсын бүртгэлийн үйлчилгээ хийгдэхгүй зөвхөн “Улаанбаатар Буян” компани дээр нас барсны бүртгэл хийгдэж байгаа юм.
E-mongolia.mn гадаад паспорт дахин захиалах, хаясан иргэний үнэмлэхний захиалга хийгдэж байна. Харин гадаад болон иргэний үнэмлэх шинээр авах, сунгах үйлчилгээг арванхоёрдугаар сарын 1-нээс хөл хорио тавигдсанаас хойш хийж эхэлнэ гэдгийг УБЕГ-аас мэдэгдлээ. Улсын бүртгэлтэй холбоотой лавлагаа, үйлчилгээ авах бол 77251890, 1800-1890 дугаарт холбогдож болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.