СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн тэмцэгч Жошуа Вонг нөхдийн хамт ял сонсохоор болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хонконгийн ардчиллыг дэмжигчид өнгөрсөн жил олон сарын турш эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ жагсаалд манлайлан оролцсон залуу тэмцэгч Жошуа Вонг хоёр нөхдийн хамт баривчлагдаж, тэдний эсрэг яллах дүгнэлт үйлдэхээр болжээ.

Даваа гарагт Вонг болон Иван Лам, Агнес Чоу нарын шүүх хурал болсон байна. Энэ хуралдаанаар тэднийг өнгөрсөн жил хууль бус олон нийтийн цугларалт зохион байгуулсан гэм буруутайд тооцжээ. Тиймээс тав болон түүнээс дээш жил хорих ял оноож магадгүй байна. Жошуа Вонг шүүхийн гадаа цугласан сэтгүүлчдэд “би удахгүй хорих газарлуу ачигдах нь гайхаад байх явдал биш боллоо. Бид эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ” гэж хэлжээ.

Хонконгийн ардчиллыг дэмжигчид өнгөрсөн жилийн жагсаалаар цагдаа нартай мөргөлдөж, жагсаал цуглаан өргөн хүрээг хамарсны дараа Хятадын Засгийн газар аюулгүй байдлын хууль санаачлан энэ жилийн зунаас хэрэгжүүлж эхэлсэн юм. Жошуа Вонг нь 2014 онд болсон шүхэрт хөдөлгөөний үеэр Хонконгийн оюутнуудыг манлайлан нэр алдар нь түгж эхэлсэн юм. 24 настай залуу тэмцэгч өнгөрсөн жилийн жагсаалд ч мөн ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.197

ymar mundag ym be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.