Баянзүрх дүүрэг 11-р хороо Хонхор тосгонд халамжийн 72 төрлийн үйлчилгээ авдаг иргэдээс 212 нь заавал өөрийн биеэр ирж банкаар үйлчлүүлдэг байжээ.
Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө авдаг 30 мянган иргэнийг банкны карттай болгох ажлыг хэрэгжүүлэн, өнөөдрөөс банкууд дээрх иргэдийн банкны карт олгох ажлыг хийж эхэлж байгаа юм.
Хонхор тосгоны халамж, тэтгэвэр авдаг 212 иргэн банкны картыг Төрийн банк өнөөдөр иргэдэд олгож, хэрхэн ашиглах талаар заавар, сурталчилгаа өгч байгаа юм.
Өндөр настай иргэдийн хувьд АТМ-ээр үйлчлүүлэх талаар сайн ойлголттгүй учраас тэдэнд хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг хүргэж байгаа гэнэ. Цаашид банк дээр заавал ирэлгүй үйлчилгээ авах болсондоо баяртай байна хэмээн иргэд ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Халамжаа л өгөхөө больчих хэрэгтэй! Ажил хийлгэлдээ тэр хүмүүсээр...
Наад хүн чинь нилээн хэдэн хүнийг асуудалд оруулж байсан хүндээ!