СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-23

Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

2020.11.21-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас

.

Хүний амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-1 бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.11.21-ний өдрийн 13 цаг 55 минутын орчим Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар /сумын төвөөс баруун урагш 70 км/ шороон замд Toyota Landcruiser-80 маркийн Н жолоочтой автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон.  

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд  10, орон нутагт 3  жолооч нийт 13 жолоочийг илрүүлж, 7 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцож ажилласан байна.

Иргэд, жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.