Алексиа Давалын хэсэг хэсгээрээ шатсан цогцос 2017 оны аравдугаар сард Францын зүүн хойд нутаг дахь Грэй нэртэй тосгоны ой модон дундаас олдсон нь ард иргэдийг багагүй цочирдуулав. Улс орон даяар иргэдийг айдаст автуулсан энэ хэргийг үйлдсэн этгээдэд 25 жилийн хорих ял оноожээ.
Хохирогч Алексиа Давалын нөхөр Жонатан Давал уг аймшигт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон юм. Гэмт этгээд эхнэрээ сураггүй алга болсон тухай анх цагдаад мэдээлжээ. Тэр эхнэрээ гэрээсээ гүйж гараад эргэж ирээгүй хэмээн хуурамч мэдүүлэг өгсөн байна. Гэвч цагдаагийн мөрдлөг шалгалтын дүнд Жонатан эхнэрээ зодсоор үхэлд хүргэсэн ба дараа нь ул мөрөө баллахын тулд түүний цогцсыг хэсэгчлэн шатаасан болохыг тогтоожээ.
Прокурорууд уг хэргийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг тул ялтанд бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн боловч Жонатан хадам ээж аавынхаа өмнө хийсэн хэрэгтээ гэмшин, уучлалт гуйсан байна.
29 настай банкны ажилтан эмэгтэйн хэрэг Грэй тосгоны 10,000 иргэнийг жагсаал хийхэд хүргэсэн юм. Үүгээр зогсохгүй Франц даяар эмэгтэйчүүд Алексиад хүндэтгэл үзүүлж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.