СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-21

LIVE: Коронавирусийн халдвар батлагдсан таван аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээлэлтэй танилцана уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 578 болсон. Улаанбаатар хотоос гадна таван аймагт халдварын голомт батлагдаад байгаа билээ. Энэ сарын 21-ний 11:00 цагийн Сэлэнгэ аймагт 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол албан ёсоор батлагдаад байна.

Тэгвэл эдгээр таван аймгийн Онцгой байдлын комиссоос ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг хүргэж байна.

 Дарханд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал: Аймгийн хэмжээнд 0 зогсолтыг зогсоосон ч 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 16 иргэнтэй холбоотой ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа.

Тусгаарлах байранд ямар иргэд байх уу гэрийн хорионд ямар иргэд байх асуудлыг хэлэлцэж байгаа. Гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн бий. Хөл хорио ямар үр дүнтэй гэдгийг бид бүгд мэдэж байна.

Энэ сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдэхэд түүний эхний хавьтал 68 хүн байсан бол түүний дараа хөл хорио тогтооход 19-нд бүртгэгдсэн 2 дахь тохиолдлын ойрын хавьтал багассан. Эдгээр гурван суманд хатуу хөл хорио тогтооно. Аймгийн төвөөс иргэдийг тус сумдад руу нэвтрүүлэхгүй. Дархан хотод 0 зогсолт хийсэн хугацаанд иргэдэд хүнс, түлээ түлш хүргэлтийг тасралтгүй хүргэсэн. Хүнсний хүргэлтийн хамгийн чухал хэсэг нь мах хүргэлт байсан. Нийтдээ 36.5 тонн махыг өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хүргэсэн байна. . Эхний ээлжид хүнсний хангамж авсан иргэд одоо авахгүй. Аваагүй бусдадаа боломж олгоно.

 Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл: Манай аймагт ХӨСҮТ-ийн өргөтгөсөн баг ирж ажиллаж байна. Нэг иргэн нэг айл гэсэн зармаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна. . Өвчлөлийн эх уурхай бүрэн тогтоогдоогүй. Иймээс зайлшгүй бус тохиолдолд гадаа гарахгүй байх хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

 Орхон аймагт маргаашаас бүх дэлгүүрүүдэд худалдан авалт хийгдэхгүй

Орхон аймагт 11-р сарын 21-ний өдрийн байдлаар  нэмж гурван тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр иргэд бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учир тусгаарлагдсан байсан.

Нийт батлагдсан тохиолдол 16. Батлагдсан бүх иргэдийг ХӨСҮТд шилжүүлсэн болно. Нийт 4582 сорьцод шинжилгээ хийгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 6 ажиглах тусгаарлах байранд 142 хүнийг  тусгаарласан. Тусгаарлалтын байранд нийт 34 албан хаагч ажиллаж байна. 248 хүүхэд гэрийн хяналтад байна. . Иргэн тань руу аймгийн Онцгой Комиссоос утсаар мэдээлэл өгч шинжилгээнд хамрагдахыг хэлээгүй л бол та түр цэгт шинжилгээ өгөхөөр ирж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.  

Хүнсний дэлгүүр онлайн худалдан авалт хийдэг болно. Маргаашаас бүх  дэлгүүрүүдэд худалдан авалт хийгдэхгүй. Зөвхөн 57 ААН-ээр дамжуулан цахим худалдан авалт хийгдэнэ.

Түгээлтэд 80 тээврийн хэрэгсэл ажиллана. Иргэдэд анхааруулахад хүнсний хомстолд орохгүй хэмээн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал дурдлаа.

Ш.Оргил: Сэлэнгэд байдал амаргүй байгаа ч улсаа хүнсээр хангахаар Сүхбаатар боомтоор ачаа нэвтрүүлж байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө. Тэрбээр нийт 15454 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд аль болох гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй.

Сүхбаатар сумын болон хилийн боомт дахь Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуулаар оношлох ажлыг эхлүүлэн 4 дэх өдрөө үргэлжилж байна.  Мөн Цагдаа, Онцгой, Гааль, Цэргийн ангиуд, Төмөр замд ажиллаж байгаа нийт  албан хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд хамруулж байна.  Иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж өгөх тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.

. Сүхбаатар сумын ундны ус түгээх худгуудаас гэр хорооллын иргэд үнэ төлбөргүй усаа авах зохицуулалтыг хийлээ. Аймгийн төвийн хэмжээнд түлээ, нүүрсийг захиалгын дагуу хүргэлтээр хүргэх үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн. 

Аймгийн 17 сум, 6 тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх, аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум сумандаа хэрхэн зохион байгуулах тухай 17 сумын Онцгой комисстой цахимаар холбогдож,  чиглэлийг өгсөн.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 чиглэл, гэрийн тусгаарлалтын хамгаалтад нийт 409 албан хаагч ажиллаж  байна.

Эрт илрүүлгийн онош нь эцсийн шийдвэр биш бөгөөд тухайн иргэний биед ямар нэгэн вирус байгаа эсэхийг үзэж буй юм. Энэ нь коронавирус илэрсэн гэсэн үг биш тул түргэн оношлуурын шинжилгээний хариуг сонссон иргэд айж сандрахгүй байх хэрэгтэй. Алтанбулаг боомтын үйл ажиллагааг зогсоосон.

.  Шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул шинжилгээнд хамрагдаагүй иргэд гэрийнхээ ойрын шинжилгээ авах цэгт очиж шинжилгээгээ өгөх нь иргэний үүрэг гэдгийг онцгойлон санууллаа.

Дорноговь аймгийн хэмжээнд халдварын 12 тохиолдол батлагдаад байна

Дорноговь аймгийн хэмжээнд Айраг суманд 1, Замын-Үүд суманд 6 тохиолдол шинээр бүртгэгдэж аймгийн хэмжээнд нийт 12 болж батлагдаад байгаа тул аймгийн Онцгой комисоос иргэддээ мэдээлэл хүргэв. 

Говьсүмбэр аймгийн төмөр замын 604 ажилчдаас 94 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна

Говьсүмбэр аймгийн онцгой комиссын 11 дүгээр сарын 21-ний 12:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.