Дархан-Уул аймгийн төмөр зам дагасан халдварын голомтыг хумиж чадсан тул энэ сарын 21-ны 06:00 цагаас тэг зогсолтыг цуцлах шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргажээ.
Тодруулбал, төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа оруулжээ.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ аваад байна. Үүнээс 16 хүнд Ковид 19 халдвар илэрсэн. Батлагдсан 16 тохиолдлын 13 нь төмөр зам дагасан халдвар байна. Дээрх 13 хүний хоёр нь бага насны хүүхэд байгаа юм. Аймгийн хэмжээнд 0 зогсолт хийж хатуу хөл хорио тогтоосны үндсэнд тархалтыг хязгаарласан гэж үзлээ.
Гэхдээ иргэдийг шинжилгээнд хамруулж, илрүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм.
Дархан-Уул аймаг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны 22:00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
4 бүс:
1. 1-3-р баг (тосгон)
2. 4-8-р баг (хуучин дархан)
3. 9-12, 15-р баг(шинэ хороолол+ мангирт)
4. 13,14,16-р баг( хуучин хороолол)