СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Энхсаран” сувиллын удирдлагыг Мөрдөн байцаах албанд шалгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 жилийн өмнө

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглаж байсан, ОБЕГ-аас сонгон шалгаруулж, иргэдийг байрлуулахаар болсон “Энхсаран” сувиллынхныг хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх үеэр мэдэгдсэн билээ.

Тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, олон хүнд “Ковид-19” өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор тэнд байсан 81 хүнийг шилжүүлэн ХӨСҮТ болон бусад газарт байрлуулж, үйл ажиллагааг нь зогсоогоод буй. Үүнтэй холбоотойгоор “Энхсаран” сувиллын удирдлага болох нэг бус хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлжээ.

Тодруулбал, тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж буй агаад НПГ-аас хяналт тавьж буй юм байна. Мөн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид хамтран Ажлын хэсэг байгуулаад буй аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус сувиллынханд 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн 15.6-д заасан “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж эхлээд байгаа гэнэ.

Шалгалтын явцад тус сувиллынхан халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад зогсохгүй 15.6-3.1 дэх хэсэгт заасан хоёр буюу түүнээс олон хүнд халдвар тархсан гэж үзэх нөхцөл бүрдэх бололтой. Мөрдөн шалгах ажиллагааны дуусаж, хэргийг прокурор хянаад хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болох юм.

Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ гэмт хэргийг:

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг; /Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.194

Шоронд хорих хэрэгтэй. НМбаатар сайдын хадам эх йнх гсэн шүү

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.194

Шоронд хорих хэрэгтэй. НМбаатар сайдын хадам эх йнх гсэн шүү

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.24

Содбаатар алдаагаа бусдад тохох гэсний хэрэггүй л болов уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.