Өмнөд Австрали мужид пиццаны газрын ажилтан өөрийгөө үйлчлүүлэгч байсан гэж худал хэлснээс болж муж даяараа хөл хорионы дэглэмд шилжжээ. Тус муж энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн зургаа хоногийн турш хорио цээрийн дэглэмд шилжиж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Хэрэв пиццаны газрын ажилтан өөрийнхөө тухай худал хэлж, эрүүл мэндийн газрын ажилтнуудыг төөрөгдүүлээгүй байсан бол муж даяар хөл хорих шаардлагагүй байсан гэж үзжээ. Үүнээс болж дөрөвдүгээр сараас хойш дотооддоо коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байсан Өмнөд Австрали мужид коронавирусийн 36 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Халдвар тээгч эрэгтэй өөрийгөө пиццаны газарт ээлжээр гаран ажилладаг гэдгийг нууж, үйлчлүүлэгч хэмээн холбогдох албаны хүмүүст худал хэлжээ. Гэхдээ уг этгээд үнэнээ хэлж, ойрын хавьтлуудыг болоод пиццаны газраар үйлчлүүлсэн хүмүүсийг илрүүлж, шинжилгээнд хамруулж чадсан тул хөл хориог гурав хоногийн өмнө буюу маргааш цуглахаар шийдвэрлэсэн байна.
Эрэгтэйн нэрийг олон нийтэд зарлаагүй боловч ажлын газар нь Аделайде хотын Вүдвиль пицца баар ажээ. Олон нийтийн уур бухимдлаас болж пиццаны газар луу дайрах явдал гарч магадгүй тул нэмэлт хамгаалалт гаргахаар болсон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.