СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-20

Эрдэнэт хотын ковид-19-ийн халдвартай долоон иргэний маршрут

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Орхон аймгийн хэмжээнд батлагдсан 13 тохиолдлын 307 ойрын хавьтал байна. Ойрын хавьталд одоогоор сургууль цэцэрлэгийн 141 хүүхэд байна.  Тэдгээр хүүхдүүдийг гэртээ байхыг сануулж гэрээр нь сорьцын шинжилгээ авч байна. 

Мөн хүүхдүүдээс бусад ойрын хавьтал болох 57 хүнийг ажиглалтын байранд тусгаарласан байна. Эдгээр тоо нэмэгдэж болно гэдгийг анхаарууллаа. 

Үүнээс 4 тохиолдол эерэг гарлаа. Энэ түргэвчилсэн тест гэдгийг анхаарна уу! Дахин баталгаажуулах шинжилгээнд явуулна. 
Эдгээр 4 иргэний 2 нь өчигдөр ХӨСҮТ-рүү шилжүүлсэн иргэдийн ойрын хавьтал тул цуг ХӨСҮТ-д шилжүүлсэн байсан. 
Үлдсэн 2 иргэнийг ажиглалтын байранд бүрэн тусгаарласан байгаа.
Орхон аймагт хүн амд халдвар тархах эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр гарсан. 
БОЭТ-д хөл хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтаар ирэх бөгөөд бусад үед харьяа ӨЭМТ-д дуудлага өгч гэрээр үйлчилгээ авах хэрэгтэй. 
Сорьц авах 15 түр цэг ажиллаж байна. Энэхүү байрнуудад эхлээд ойрын хавьтал болон дам хавьтагчдаас шинжилгээ авахыг анхаарна уу. Халдвар авах эрсдэл үүсэх учраас иргэд 70353666 утсаар холбогдож хүсэлтээ өгч эрэмбийн дагуу сорьц өгөхийг хэллээ.
Батлагдсан 13 тохиолдлын 7 иргэний маршрутыг зургаар орууллаа. Бид өчигдөр 3 иргэний маршрутын зураглалыг оруулсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.