СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-20

Зам тээврийн ослоор дөрвөн иргэн бэртэж, нэг иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

 Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.11.16-20-ны өдрүүдэднийт 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 152 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

.
Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.11.18-ны өдөр 12 цаг 25 минутын орчимд Архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 62 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
2020.11.05-ны өдрийн 12:15 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд Nordbenz маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай, эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь хохирсон хэргийг шалгаж байна

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр , эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Боги
3 жилийн өмнө
202.126.90.110

Жолооны ард унтах хамгийн аймаар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.