СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Соло: “The One night with three girls” тоглолтынхоо бэлтгэл ажилд 20 сая төгрөг зарцуулчихсан байсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварыг дотоодод алдсантай холбоотойгоор үзэгчдийн хүсэн хүлээж байсан хэд хэдэн тоглолт цуцлагдсан. Тухайлбал, Гурван охин хамтлагийн “The One night with three girls”, дуучин Укагийн “DO IT” тоглолт, дуучин Д.Отгонжаргалын “Хун галуу” зэргийг хэлж байна. Иймд дээрх хамтлаг дуучидтай утсаар холбогдож, тоглолтын бэлтгэл ажилд хэчнээн төгрөг зарцуулсан, тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан эсэх, үзэгчдийн худалдан тасалбар хүчинтэй эсэх асуудлуудыг тодрууллаа.

Гурван охин хамтлагийн ахлагч Соло:

Манай хамтлаг Зайсан хилийн эвент халлд “The One night with three girls” тоглолтоо хийхээс яг нэг өдрийн өмнө коронавирусийн халдвар дотоодод тархаж тоглолт маань харамсалтайгаар цуцлагдсан. . Манай тоглолтыг үзэхээр ойролцоогоор 760 гаруй хүн билетээ худалдан авчихсан байсан ч  давагдашгүй хүчин зүйлийн улмаас тоглолтоо хийж чадсангүй.

Үүнээс зургаан саяыг нь бид гурав гаргаж, үлдсэн зардлыг тоглолтыг зохион байгуулагч залуу босгосон.

Коронавирусийн халдвар намжиж, цаг сайхан болохоор бид бүхэн “The One night with three girls” тоглолтоо заавал хийнэ. Тэр болтол та бүхний минь худалдан авсан тасалбар хүчинтэй гэдгийг үзэгчдэдээ хэлье. Гэхдээ тасалбараа буцааж мөнгөө авах боломж хүн бүрд нээлттэй. Тасалбараа буцаахгүйгээр бидний тоглолтыг үзсэн бүх үзэгчдэдээ гарын бэлэг өгнө.

“Хун галуу” тоглолтын зохион байгуулагч Д.Тэгшээ:

МУСТА, дуучин Д.Отгонжаргал Улаанбаатар паласын концертын их танхимд арваннэгдүгээр сарын 14-ний өдөр “Хун галуу” тоглолтоо хийхээр товлож бүх бэлтгэлээ базаачихсан байсан. Харамсалтай нь тоглолт болохоос гурав хоногийн өмнө бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж товлосон тоглолт цуцлагдчихлаа.

Манай дуучны хувьд тоглолтын бүх бэлтгэлээ 100 хувь базаагаад дуусчихсан, хөгжим, гэрэлтүүлэг, хувцас, тоглолтын найруулга, заалны түрээс гэх мэт тоглолтод шаардлагатай бүхий зүйлийн зардалд ойролцоогоор 20 орчим сая төгрөгөө зарцуулчихсан байсан.

Үзэгчдийн худалдаж авсан тасалбарын тоог яг одоогоор нарийвчилж гаргаагүй байна. Гэхдээ худалдаж авсан тасалбарууд хүчинтэй гэдгийг албан ёсоор хэлье.

Тасалбар авсан иргэдийн хувьд бидэнтэй хэзээ ч эргэн холбогдож буцаалт хийх боломж нээлттэй. Гэхдээ . Бүх нийтийн хорио цээр цуцлагдмагц тасалбараа буцаая гэсэн иргэдэд мөнгийг нь ямар ч шимтгэлгүй олгох болно. Харин тасалбараа буцаахгүй тоглолтоо үзнээ гэвэл та бүхний тасалбар хүчин төгөлдөр хэвээр  байгааг хэлье.

Дуучин Укагийн төрсөн дүү Заяа:

“DO IT” тоглолт цуцлагдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.214

Иии

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.