Өвлийн эхэн сар эхэлсэн үед гэр хороолын иргэдийн түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Мөн хөл хорио тогтоосонтой холбоотой ажил орлогогүй иргэдийн хувьд шуудайтай түлээний үнэ нэмэгдсэн нь хүнд тусаж байгаа юм.
Энэ жил 5000 га газар ойн цэвэрлэгээ хийгдэх бөгөөд хувь ААН-үүдэд зөвшөөрөл өгөх юм байна. Ойн цэвэрлэгээгээр бэлтгэгдсэн мод нь худалдаанд гарснаар шуудайтай түлээний үнэ бууна гэж үзэж байгаа юм.
Энэ оны 2-р сард шуудайтай түлээ 3000-5000 орчим үнэтэй байжээ. Харин цар тахал дэгдэж, хөл хоригдсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар жижиг шуудайтай түлээ 5000, том нь 8000 төгрөг хүрээд байна.
Энэ нь мод ховор байгаа, мод бэлтгэл байхгүй учир цөөхөн мод ирж байгаа гэсэн шалтгаантай байгаа юм. Өнөөдрөөс цаг агаар хүйтэрч байна. Орлогогүй, ажилгүй зогссон иргэдийн хувьд түлээ түлшний асуудал хүнд хэвээр байна. Уулнаас бэлтгэгдэж иргэдэд хүрэх мод хэзээ бэлэн болж худалдаалагдах нь тодорхойгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.